Тухай   Leave a comment

“ИРГЭДИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ”

(STRIPE) төслийн тухай

Монгол хүн эх орондоо цэвэр агаараар амьсгалж ариун тунгалаг гол мөрний усаар ундаалан эрүүл газрын хөрсөн дээгүүр алхалж тансаг өвс ургамал, үзэсгэлэнт ой мод, амгалан тайван ан амьтныг харж амьдрах учиртай. Үүний тулд байгаль орчноо хамгаалах, хэрвээ бохирдсон, эвдэрсэн, сүйдсэн бол яагаад юунаас болов, хэн буруутайг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрх юм.

Нээлттэй Нийгэм Форум ба Дэлхийн нөөцийн хүрээлэн байгууллагаас Тайланд, Индонез болон Монгол Улсад “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” (The Strengthening the Right to information for People and the Environment – STRIPE) төслийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад энэ төслийг 2013 оноос эхлэн «Хөвсгөл далайн эзэд», «Ил тод байдал сан», «Байгаль орчин, эрүүл мэнд» төрийн бус байгууллагууд хариуцан хэрэгжүүлсэн юм.

Төслийн эхний үе шатуудад Туул голын эрэг дагуух Төв аймгийн Заамар сум, түүний Хайлааст баг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо (Туул тосгон, Шувуун фабрик) ба зэргэлдээх 12 (Сонгино, Биокомбинат), 14-р (Өлзийт хороо) хороодын нутаг дэвсгэрийн байгаль орчны нөхцөл байдал, тэнд амьдарч байгаа иргэд, оршин суугчдийг хамруулсан болно.

2018 оноос эхэлсэн STRIPE-IV төслийн хүрээнд дээрх орон нутгуудаас гадна байгаль орчны хувьд онцгой ач холбогдолтой бүс нутгууд, мөн «Төлсөн авснаа нийтэл» эвслийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж буй зарим аймаг, сумдыг хамруулж байна. Заримыг дурдвал,

1. Төв аймгийн ЗААМАР сум
2. НОЁН УУЛ. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг
3. ХАН-УУЛ дүүрэг: СОНГИНО. ТУУЛ ТОСГОН. ӨЛЗИЙТ
4. ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛ
5. ТУУЛ ГОЛЫН ХЭСЭГ: Гацуурт – Улаанбаатар – Яармаг орчмын хэсэг
6. НАЛАЙХ. ТЭРЭЛЖ. ЦОНЖИН БОЛДОГ. ТУУЛ ГОЛ
7. ХЭРЛЭН – ГОВЬ төсөл: Хэнтий – Говьсүмбэр – Дорноговь – Өмнөговь
8. ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ. Матад, Халхгол сумдын нутаг
9. Говь-Алтай аймаг. ТАЙШИРЫН УЦС
Бусад.

Advertisements

Posted 2018/02/ by baigaliorchin

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: