Уул уурхай юу мал аж ахуй, газар тариалан уу?   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын бохирдлын мэдээллийг ил болгох загвар төслийг хэрэгжүүлж буй юм. Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэгийг сонгосны нэг нь Шувуун фабрикийн орчим юм. Төслийн баг 2014 оны 7 дугаар сард уг хэсэгт ажиллаж, Туул гол болон түүний орчмын байгаль орчны бохирдолтой газар нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон нь нийт 5672 га нутаг дэвсгэртэй. Албан ёсны бүртгэлээр 4125 хүн амтай. Иргэдийн гол амжиргаа нь гахай, тахианы аж ахуй, төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны тариалан юм байна. Мөн мал бүхий иргэд сүү, цагаан идээ борлуулж амжиргаагаа залгуулдаг ажээ. Энэхүү хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зэрэгцээ барилгын материалын түүхий эд олборлодог карьерууд тус тосгонд олноор бий болсон нь оршин суугчдын эрүүл орчинд амар тайван амьдрах эрхийг зөрчих болжээ.

Төслийн баг Туул тосгоны хүн эмнэлгийн Хүүхдийн эмч М.Дариймаатай уулзаж ярилцах үеэр иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг ярьсан юм. Карьерын том машинууд хүссэн газраа зам гарган зорчсоноор их хэмжээний нарийн ширхэгтэй тоос босдог гэнэ. Ингэснээр Туул тосгоны ахмад настан, бага насныхан уг бохирдолд хамгийн их өртөж, тоосны харшил, астмаар өвчлөх нь нэмэгдэх болсон гэнэ.

DSC_0012

DSC_0106

Айл бүхэн хашаандаа тахиа, гахайны аж ахуй эрхэлж буй нь мөн л иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Сангаснаас ялгарах амиакын үнэр нутгийн иргэдийг харшилтай болоход нөлөөлж буй тухай хүн эмнэлгийн эмч хэлсэн юм.  Мөн сангасыг хаях хогийн цэг нь тосгоны төвдөө байдаг нь иргэддээ хүндрэлтэй байдаг гэнэ. Зурагт байгаачлан хур хог 7 байсны 2-ыг нь устгаж, одоо 5 үлдээд байгаа ажээ.

DSC_0015 DSC_0016

Туул тосгоны оршин суугч О.Цогзолмаа хүнсний ногоо тариалдаг. Хүнсний ногооны тариалалтаа нэмэгдүүлэх зорилгоор газрын хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой. Мөн үр хүүхдүүддээ Монгол Улсын иргэнд үнэгүй өмчлүүлж буй 0.07 га газрыг нь авч өгөх хүсэлтэй. Гэтэл өдөр шөнөгүй холхих карьерын машинуудаас болж ногоогоо тарих, малаа бэлчээх боломж улам хомсдож байгаа гэнэ. “Бид энэ нутгийн уугуул иргэд байтлаа газраа ч авч чадахгүй байхад карьерынхан газар аваад байх юм” хэмээн төр засагтаа гомдож сууна.

DSC_0047

Ногооны талбайн хажуугаар торон хашаа хэрсэн нь нутгийн иргэдийг явах газаргүй болгожээ. Туул тосгоны төвд айлын хаяа дэрлэн хэрсэн ийм хашаа олон бий.

DSC_0247

Туул голын эрэг дагасан олон карьерын талаарх нэгдсэн тоо баримт Туул тосгоны ажлын албанд байхгүй. Юутай ч Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд чухал учраас эндээс хайрга олборлохоос өөр аргагүй гэдэг ойлголтыг нутгийн иргэдэд өгчээ. Мал бүхий иргэд малаа бэлчээх газаргүй болж, тоосонцроос болж амьдрах арагүй болж байгааг ярьж байна. Тэд өөр тийшээ нүүе гэвч хаана очихоо мэдэхгүй, газар олдохгүй учраас тоос амьсгалж амьдарсаар байна.

DSC_0096

Уул уурхайг дэмжих үү, газар тариалангаа зогсоох уу, мал бүхий иргэдээ яах вэ гэдэг Туул тосгоны асуудал болжээ.

DSC_0134DSC_0101

Туул голын эргээс холгүйхэн 50 м-т бургасанд карьер тулж ийнхүү загон татжээ. Малчин иргэд загон тойрч гэртээ ирэх гэж нэлээд замыг тойрч өнгөрүүлдэг, карьерын нүхэнд мал нь орж үхчих гээд маш хэцүү байдаг талаар төслийн багийнханд ярьсан. Туул тосгоны ажлын албанаас авсан мэдээгээр 78 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Харин хэчнээн карьер үйл ажиллагаа явуулж буй тухай тэд мэдэхгүй гэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж шалгалт хийж, карьеруудыг хаадаг ч 10 хоног ч хүрэлгүй эргээд л үйл ажиллагаагаа явуулдаг нь шударга бус байна гэж нутгийн иргэд шүүмжилж байна.

DSC_0121   DSC_0122   DSC_0160 DSC_0193 DSC_0199 DSC_0224

Туул тосгон уг нь хотын захад цэнгэг агаартай, тунгалаг Туул голтой, газар тариалан хөгжих боломжтой өгөөжтэй газар ажээ. Гэвч Төв цэвэрлэх байгууламжаас гарсан ус бохир байгаагийн дээр эрэг дагуух элс хайргыг ихээр олборлож байгаа нь байгаль орчинд ч, оршин суугчиддаа ч халгаатай байх болжээ.

Advertisements

Posted 2014/07/ by baigaliorchin in Uncategorized

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: