Хотын “аргал” ба нянгаар бохирдсон нийслэл   Leave a comment

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувьцэвэрлэн Туул голд нийлүүлдэг ба ачааллаа дийлэхээ болиод удаж байна. 1990 оны эхээр хийгдсэн Испанийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол техник, технологийн  шинэчлэлтэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй өдий хүрлээ.

bohir ulaanbaatar 2Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний технологийн хоцрогдол, хотын аргал /лаг/-аа боловсруулахгүй ил задгай аргаар хатааж байгаа нь байгаль орчинг ихээхэн бохирдуулж  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийслэлчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Сүүлийн жилүүдэд бохир ус цэвэрлэх байгууламжуудийн зураг төсөв, шинээр ашиглалтанд оруулж буй байгууламжууд нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах техинологи   бүхий тоног төхөөрөмжтэй байна гэсэн заалт огт хэрэгжихгүй байгааг Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, хотын удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж мэргэжлийн хүний хувьд би үзэж байгаа юм.

Саяхан зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр Бээжин хотын удирдлагууд  “Улаанбаатар хот агаарын бохирдлоороо манайхтай ойролцоо тул энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Бээжин хот нь хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цэвэрлэсэн бохир усыг эргэн ашиглах эх ундарга, хотын аргал болох лагийг  эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон ногоон эко бодлогыг хэрэгжүүлж байна.  Харин манай улс, Нийслэл  хотынхоо  бохир усыг цэвэрлэх, лаг боловсруулах техинологийн хувьд  хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорч байна.

Нийслэлийн  төв цэвэрлэх байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламжууд болох Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн цэвэрлэх байгууламж, Налайх, Багануур дүүрэг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны цэвэрлэх байгууламж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн Дэлхийн банкны санхүүжилтээр 2012 онд ашиглалтанд орсон цэвэрлэх байгууламж, мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хэрэгжүүлсэн гэр хорооллын 20-иод дунд сургуулиудад септик систем суурилуулсан нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны “Ерөнхий шаардлага” болох MNS4943:2011 стандартыг огт хангахгүй байна.bohir ulaanbaatar

Манай улсад нэгдсэн бодлогын уялдаа холбоо залгамж чанар муу байгаагаас арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэврэлдэг. Урьдчилан цэвэрлэх байгууламж хуучнаар “Харигаа” –г хотоос нүүлгэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлтэй хамтран гаргаж газар олголт, дэд бүтцийн ажлын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн билээ. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 110 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арьс ширний үйлдвэрийн салбарт хийнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийх нь зөв гэдэгтэй санал нийлж байгаа боловч энэ хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэрүүдийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүд байгаль, экологид хортой химийн бодис ашигладаг тул хотоос гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой байв.

1,3 сая хүн амтай Нийслэл хотын бохир ус, хотын аргал, /лаг/-аас үүсэлтэй хөрс агаарын бохирдол, халдварт өвчнийг багасана гэж бодож, төлөвлөж байгаа бол цэвэрлэх байгууламжийн шинэ техник техинологи нэвтрүүлэх, хот суурин газрын ус хангамж ариутгах татуургын хуулийн дагуу барьж байгуулах нь чухал байна.

Нийслэлчүүд хотын аргалаас үүдэлтэй өвчнөөр өвчлөх аюул нүүрлэсээр  байна. Хотын аргал гэдэг нь бид бүгдийн гадагшлуулж буй өтгөнийг томьёолж буй хэллэг юм. Хүн 2,5 кг орчим ялгадасыг тээж явдаг бөгөөд хоногт дунджаар 2-3 удаа хүнд, хөнгөнөөр бие засч 600-800 грамм ялгадсыг гадагшлуулдаг байна. Хүний нэг грамм өтгөнд 10 сая  вирус, нэг сая бактер, нэг мянга гаруй шимэгчид үүрлэдэг юм байна. Эдгээр нь холер, цусан суулга, хижиг зэрэг элдэв төрлийн халдварт өвчнийг үүсгэх гол эх үүсвэр болдог. Түүнчлэн хамгийн түгээмэл халдварт өвчнүүдийн тоонд орох томуу, хомхой, улаанбурхан зэрэг нь вируснээс болж үүсдэг. Өнөөдрийн байдлаар  нийслэл хотын хөрс, агаар, усны бохирдлын нэлээд хэсгийг хотын “аргал” гэгч зүйл маань эзэлж байна.

Нийслэл хотын хүн ам 1 сая 318 мянгад хүрээд  байгаа бөгөөд, үүний 67 хувийг 16-70 насны иргэд эзэлж байна. Мөн түүнчлэн нийслэлд 188 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд бүгд ил, задгай жорлонг ашигладаг. Зуны цагт зарим жорлонгууд үерийн усанд хальж урсах нь бий. Үүнийг тооцоолон үзвэл хэр их хэмжээний вирус, нянгаар нийслэлийн хөрс, агаар бохирдон халдварт өвчний голомт бий болж байгааг уншигч Та бүхэн тунгаан бодож үзнэ үү…

Европт  1900 оны эхээр бохир ус хотын аргал /лагаа/ боловсруулж цэвэрлэж чадаагүйгээс  хот тосгоноороо халдварт өвчинд нэрвэгдэж байсан түүх бий. Энэ түүх бидэнд давтагдахаас сэргийлэх хэрэгтэй.

Цаашид цэвэрлэх байгууламжууд бохир усаа хэрхэн цэвэрлэж байгаа талаар цуврал нийтлэлүүдийг Та бүхэндээ хүргэх болно.

З.ПҮРЭВ

МОНГОЛЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО

Advertisements

Posted 2014/10/ by budvaabyambaa in Uncategorized

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: