Бохир усанд Туул гол бохирдсоор байх уу   Leave a comment

н2Бохир ус буюу шингэн хаягдал гэдэг нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчилсөн усыг хэлнэ. Бохирдлыг химийн найрлагаар нь эрдэслэг ба органик гаралтай гэж ялгадаг. Эрдэслэг бохирдол нь элс, эрдэсийн давсны хүчил, шүлтийн уусмал, эрдэсийн тос гэх мэтийг агуулдаг бол органик бохирдол нь ургамал болон амьтны гаралтай бохирдлыг агуулна. Ургамлын гаралтай бохирдлын үндсэн элемент нь нүүрстөрөгч харин амьтны гаралтай бохирдлынх азот байдаг. Органик бохирдол нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус гэдэг нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус байдаг бол саарал ус гэдэг нь гар нүүр, хувцас, гал тогооны сав суулга угаасны дараа болон усанд орсны дараах усыг хэлнэ. Ахуйн бохир усны 30% орчмыг хар ус эзэлдэг бөгөөд энэ нь фосфор, азот, төрөл бүрийн нянгийн бохирдлыг ихээр агуулдаг тул түүнийг зайлшгүй цэвэрлэж халдваргүйжүүлэх шаардлагатай байдаг.

Бохир усыг бохирдолтын зэрэг, төрөл, бохир усны зарцуулалтаас хамааруулан цэвэрлэгээний механик, физик-хими, органик, биологи, гүн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх  цэвэрлэгээ хийгдсэний дараа байгальд болон гадаргын усанд нийлүүлэх ёстой.

Гэтэл Налайх дүүргийн цэвэрлэх байгууламж ажиллахгүй болоод удаж байна. Анх 1978 онд  1800м3/хоног-ийн хүчин чадалтайгаар ЗХУ-н техник технологийн тусламжтайгаар баригдаж ашиглалатанд оржээ. н3Засвар үйлчилгээ цаг хугацаанд нь хийгдээгүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, техник технологи нь хуучирч хоцрогдсоноос цэвэрлэгээ хийгдээгүй бохир усыг байгальд шууд нийлүүлж байна. Үүнээс үүдэн гарах бохир орчины өвчин үүсгэгч нян, хорхой шавьж, бичил биет хэдэн саяараа үржиж, халдварт өвчин үүсэх  нөхцөл  үүсгэн  Туул голыг бохирдуулсаар байна.

Налайх дүүрэгт 8992 өрхийн 32513 хүн оршин суудгаас орон сууцны хороололд 2194 өрх, гэр хороолд 6798 өрх амьдарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу 6000 айлын “Шинэ-Налайх” орон сууцны хорооллыг сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. 2006 онд одоогийн  Барилга, хот байгуулалтын яамнаас, Налайх дүүргийн бохир усыг хотын төв цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын  сүлжээнд холбох гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн боловч тус ажил зогсонги байдалд ороод 7 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Одоо байгаа орон сууцны бохир усаа цэвэрлэж чадахгүй атлаа шинэ хороолын бохир усыг яаж цэвэрлэх бэ гэдэг асуултанд хэн хариулт өгөх бэ ?

Манай улс нийслэлд  бохир усыг цэвэрлэх, ариутгах татуургын байгууламжийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл ямар байгааг Налайх дүүргийн жишээ тодоор  харуулж байна. Хуучин цагт улс орны хөгжлийн үзүүлэлтийг хэмжихдээ хоногт 1 хүн хэдэн литр ус хэрэглэж байгаагаар тооцдог байсан бол одоо бохир усаа ямар техник техинологоор яаж цэвэрлэж байгаа нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлох чухал үзүүлэлтийн нэг болсон гэдгийг манай удирдлагууд ойлгох цаг нь болжээ.Энэ бүхнийг харж суугаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан  нүдэн дээр чинь ийм зүйл болж байгааг мэдэж байна уу. Та бүгдэд эрх биш үүнийг уншаад нэгийг бодож тодорхой арга хэмжээ авах байх гэдэгт итгэж байна.

Цуглуулах (насосны) станцаас бохир усыг шууд байгальд нийлүүлж байгаа нь

н7

н8

н9

Бохир усанд бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд хохирсоор байна.

н11

Цэвэрлэх Байгууламжуудын Шинэ Технологийн Холбоо. З.Пүрэв

Advertisements

Posted 2014/10/ by budvaabyambaa in Uncategorized

Tagged with

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: