Туулын усаар Заамар дахь компаниуд алтаа угааж байна   Leave a comment

dash7532_700x700

Африкийн улсууд шиг тун удалгүй Монголчууд усаа худалдаж авдаг болох нь. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын малчдын дүр зураг үүнийг харуулж байна. Алтны шороон ордоороо тэргүүлэгч Тосон Заамар шороон Заамар болжээ. 20 гаруй жил алт олборлосноос болж ирээдүй хойч үедээ нутаг нугаа онгон дагшинаар нь үлдээх боломж өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тун хэцүү санагдана. Туул гол Заамрын хөндийгөөр 300 км үргэлжлэн урсдаг. Энэ л голоосоо үеийн үед нутгийн ард түмэн хүн малгүй ундаалж байгалынхаа сайхнаар бахархаж өвөлдөө өнтэй сайхан өвөлжиж ирсэн түүхтэй. Гэвч өнөөдөр алтны гол уурхай болсон Хайлааст багын малчид Туулынхаа усыг уух аргагүй болж ундны усаа 5-10 км зайтай газраас зөөж олон хоног хадгалсан ус хэрэглэж байна. Мөн малаа бэлчээх газар нутаггүй болж уулын оройг бараадан нүүдэллэж явна. Тэдэнд өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газар үгүй. Мал нь алтны уурхайнуудын ухаж овоолсон шороотой өвс идэж зарим нь үхэж эхэлжээ. Түүнчлэн хүүхэд багачууд нь шороо тоосны харшилтай болж 10 хүүхэд тутмын 7 нь өвчилж байна. Уул овоо шиг овоолсон шороонд хүн амьтан дарагдаж хиймэл нуур, ухсан нүх уруу мал амьтан унаж амь насаа алдсан тохиолдол олон гарчээ. Алт муу мөртэй, арван тамтай гэж өвгөд дээдсийн хэлсэн хэлц үг бий. Энэ үг энэ газарт биелэлээ олж ёстой нөгөө Саран дээрхи амьдрал энд л бий болжээ гэхэд хилсдэхгүй болжээ. “ Хатан Туулаа хамтдаа хамгаалцгаая” уриатай “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “ Ил тод байдал сан”, “ Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ -уудын сэтгүүлчид, судлаачид хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд / 10.07,08/ Төв аймгийн Заамар сум, Хайлааст багт ажилласан. Тус сумынхан 20 гаруй жил алт олборлогч компаниуд, байгаль орчинд ээлгүй төр засгийн бодлого шийдвэрийн эсрэг тэмцсээр ирсэн. Өнөөдөр энд байгаль орчин сүйдэж, Туул голын урсгал тасарч бохирдол дээд цэгтээ хүрч хүн амьтанд сөрөгөөр нөлөөлж буй нь олон баримтаар нотлогдож байна. Алтны компаниуд Туул голын урсгалыг өөрчилж ямар ч хяналтгүйгээр гүний усаар хиймэл нуур үүсгэн алтаа угааж байгаа зэрэг хууль зөрчсөн олон үйлдлүүдийг газар дээрээс нь сурвалжиллаа. Энд алтны 22 компани түүнийг дагасан 170 жижиг уурхай үйл ажиллагаа явуулж байна.

Монгол- Орос-Цветментийн охин компани болох “ Зэрэгцээ” гүний усаар алтаа угааж Туул голыг бохирдуулж байна

dash7432_700x700

Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Туул голоос гүний ус татаж байгаа нь.

Монгол- Орос-Цветментийн “ Зэрэгцээ” хэмээх охин компани Туулын гүнээс бүдүүн төмөр хоолойгоор цэвэр ус татаж хиймэл нуур үүсгэн алт олборлож байна. Гэвч тус компани усны үнэлгээгээ нэг ч удаа хийлгээгүй. Түүнчлэн ус ашиглах гэрээгүйгээр гүний усыг их хэмжээгээр дур мэдэн ашиглаж байгаа ноцтой зөрчлийг орон нутаг дахь байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийж буй “ Мөнх ногоон хас” ТББ-ынхан илрүүлсэн байв. “Зэрэгцээ” компани ус ашигласаны төлбөрөө 2014,2015 онуудад нэг ч удаа төлөөгүйг орон нутгийн татварын мэдээнээс харагдаж байв. Энэ бүгдэд хяналт тавих үүрэгтэй Байгаль орчны байцаагч, даамал нь бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж зугтсан билээ. Зэрэгцээ шиг олон компани гүний усаар алтаа угааж бохирдсон усаа цэвэршүүлэхгүйгээр Туулд шууд цутгаж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.

“Драг” буюу алт олборлогч

dash7473_700x700

dash7452_700x700

Алт олборлож буй Драг.

Шороон ордын алт олборлох гол технологи нь ус байдаг бөгөөд шороог усаар зайлж алтыг нь тунгааж авдаг. Энэ үйл ажиллагааг хөнгөвчилсөн арга нь Драг юм. Алтны томоохон компаниуд хиймэл нуурандаа Драг байрлуулж түүндээ үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Гаднаас нь харахад 5-6 давхар байшин. Өөрөөр хэлбэл алтны болоод усны мангас гэж нэрлэх энэхүү “Драг ” гэдэг нь хиймэл нууранд хөвөх байдлаар газраа ухаж улмаар тусгай бэлтгэсэн устай ёмкост шороогоо хийн шигшиж алтаа ялган авдаг аварга том хөлөг онгоц гэмээр эд юм. Драг нь голыг хамгийн ихээр бохирдуулдаг ажээ. Драг, цагт 50-75 м3 элс угааж баяжуулах хүчин чадалтай. Драг нь энд тав байдаг тухай Иргэний нийгмийн байгууллагынхан ярьж байсан.Өнөөдөр хууль хэрэгжүүлэгч төрийнхөн алтны компаниудтайгаа хуйвалддаг тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэтчилэн дээр дурьдсан асуудлуудыг баримт түшиглэн цувралаар хүргэх болно.

Бусад зургуудыг дор дарж үзнэ үү.

dash7476_700x700

dash7474_700x700

dash7433_700x700

Хиймэл нуур.

Үргэлжлэл бий…..

Ц.Баяр

Эх сурвалж:www.polit.mn

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: