Ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах уу?   Leave a comment

Б.Энхзаяа

2021 ОНД УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРНО

Дэлхий дахинаа усны хомсдлыг багасгахын тулд НҮБ-аас 2017 оныг “Хаягдал ус” хэмээн зарласан. Усны төлөөхдайн эхэлсэн энэ цаг үед хаягдал усыг дахин ашиглах уриаг дэвшүүлсэн нь энэ. Монгол орны хувьд ч усны хомсдолаль эрт нүүрлэснийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар улиг болов. Дэлхийн хэмжээнд жилд 5.5 тэрбум шоо метрус хаягддаг бол Монгол Улс 500-600 сая шоо метр ус хэрэглэн түүнийхээ 90 гаруй хувь буюу 470 сая шоо метрбохир усыг зүгээр л хөрсөнд шингээдэг тухай саяхан болж өнгөрсөн “Дэлхийн усны өдөр”-өөр Байгаль орчин, аялалжуулчлалын яамнаас танилцуулав.

Үнэндээ монголчууд усны үнэ цэнийгмэддэггүй ард түмэн. Хилийн чанададусны төлөө улс үндэстэн хэрхэн дайтаж, мөхөж байгаа нь бидэнд зүгээр лсансрын явдал. Тийм ч учраасгэрийнхээ хаяагаар, хойд жалганд, уулын хормойг ороосон гол, мөрөнмөнхийн юм шиг сэтгэж дээр дооргүй, эрхтэн дархтангүй чандмань эрдэнэболсон усаа зүй зохисгүй хэрэглэхийгзөвшөөрдөг болжээ. Бидний хэрэглэжбуй усны эх үүсвэр гүний болонгадаргынх. Тэгвэл усны нийт нөөцийнхоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газрындоорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 хувийг хангадаг судалгааг Усныассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнхтанилцуулж байв. Харин үлдсэн 20 хувьнь гадаргын усыг ашигладаг. Тэр дундаауул уурхайн салбарт гэхэд жилд 100 гаруй сая шоо метр ус хэрэглэгддэг гэжбайна. Энэ нь Монгол Улсын усныжилийн хэрэглээний тав хуваасны нэгхувь гэсэн үг. Гэтэл уул уурхайнхныусны төлбөрт өгч буй хэмжээ нь тэнгэргазар шиг ялгасан хууль тогтоомжтой. Энэ мэтчилэн чандмань эрдэнэ болсонусаа хайр гамгүй хэрэглэж, түүнээс олохашгаа ч бүрэн авч чадахгүй жиларгацаасаар усны салбарт маш том асуудал бугших болсныг хүн бүр сануулах болов. Усны нөөцийн нарийвчилсансудалгаанаас эхлээд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх бодлого байгаа онохоо больсон гэдэг. Үүний гороор бид 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орох прогнозыг БОАЖЯ-наас гаргажээ. Ялангуяа Улаанбаатар болон говийнбүсэд усны нөөцийн хомсдол маш хурдтай үргэлжилж байгааг мэргэжлийнхэн тогтоосон байна.

Л.Эрдэнэбулган: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ДАРАМТ БОЛОХ УЧРААС ЖУРМЫГ ХОЙШЛУУЛЖ ИРСЭН

Усны зохисгүй хэрэглээг гааруулж буй олон хүчин зүйл бий. Үүний нэг нь ус бохирдуулсны төлбөрийн асуудал юм. Ус хэрэглэж буй бүх субьект ус бохирдуулагч гэж үзэх болох. Дээр дурдсанаар Монгол орны усны жилийнхэрэглээний 90 гаруй хувь буюу 470 сая шоо метр бохир ус хаягдаж байгаа юм. Гэтэл ус бохирдуулсны төлбөрийгтөлж буй нэг ч иргэн, аж ахуйн нэг өнөөдрийг хүртэл алга. Үүнийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийнхэрэгжилт хангалтгүй байгаатай холбон тайлбарлах хүмүүс байна. Энэ хуулийг олон жил ярьсны эцэст 2012 ондУИХ-аар баталсан ч дагалдан гарах журамгүй гэх шалтгаанаар эдүгээ хүртэл хэрэгжихгүй, байгаль орчинд учирсанхор хохирол, ус бохирдуулсны төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй юм. Ялангуяа уул уурхай, үйлдвэрлэлийнсалбарт хортой бодисоор ус бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдэд боломж болсоор өнөөг хүрчээ. Тиймээс энэасуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас тодруулав. Тэрээр 2012 онд батлагдсан хуулийг журамгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байсаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахшаардлагатай болсныг хэлж байна. Энэ талаар Л.Эрдэнэбулган “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаасЗасгийн газарт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журам батлах талаарх саналыг өнгөрсөн хугацаанд 3-4 удаа хүргүүлсэн байсан. Гэвч журам баталснаар эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүдэд олон төрлийнтатвар нэмэгдэх дарамт болно гэсэн улс төрийн шалтгаанаар хойшилж ирсэн. Бидний хувьд журам гаргах талаарнэлээд судалсан. Одоо бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналаар хуулийн төсөл боловсруулжбайна. Бохирдуулсны төлбөр гэж аж ахуйн нэгжүүдэд багагүй мөнгө төлөх болдог. Олон улсад бол аажмаарэхэлдэг. Жишээ нь Малайзад ганцхан бодисоос эхлээд төлбөрөө авч эхлээд өнөөдөр гэхэд олон бодисын төлбөравах болсон. Үнийн хувьд ч багаар эхэлж Засгийн газар нь нэмэгдүүлж явдаг тогтолцоотой. Ингэснээр аж ахуйннэгжүүдэд ачаалал бага үүрүүлэх, нөгөө талаар байгаль орчныг хамгаалж усны бохирдлын хэмжээг бууруулахгэсэн хоёр үндсэн асуудлыг нэгтгэж үнийг бууруулах нь зүйтэй гэж шийдсэн” гэлээ.

2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд бохирдуулагч бодисыг тав ангилан төлбөрногдуулахаар тусгасан байдаг. Салбарын яамны мэргэжилтний хэлснээр хуулийг шинэчлэхээр болсон гэж байна. Түүнчлэн хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар багтаан хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгааг ч тэрээр хэлсэн.

Ямартаа ч олон жил ажил хэрэг болоогүй, бүр хууль нь гараад ч хэрэгжээгүй асуудалд удахгүй шийдэл гарах нь. Гэхдээ одоо ажил хэрэг болох нь гээд орхиж болохгүй. Ус бол Монгол Улсаар тогтохгүй хүн төрөлхтөнд стратегийн ач холбогдолтой. Нэгэнт хэрэглэж, бохирдуулж байгаа хэнбугай ч үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тэдний нуруун дээр ачаа нэмэгдэнэ гэх өнөө маргаашаа бодсон өчүүхэн шалтгаан ирээдүйд Монгол орныг усны хомдсолд аваачих гүүр болох ёсгүй. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн он тооллоос өнөөг хүртэлх хугацааны төлбөрийн тооцоог гаргаж хариуцах эзэнд нь үүрүүлэх учиртай. Одоо боловсруулж буй хуулийн төслийг ч 2012 оны хууль шиг царцаахгүйгээр холбогдох хүмүүс нь сэтгэл зүтгэлтэй, төр түмний өмнө хүлээсэн үүрэг, тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүлээж байна.

Advertisements

Posted 2017/04/ by baigaliorchin in Uncategorized

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: