2017.07.03. Төв аймгийн Заамар суманд иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийв   Leave a comment

2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ, Мөнх ногоон хас ТББ-ууд, ETV HD телевизийн сэтгүүлч, зураглаач нар Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргал, байгаль хамгаалагч Цэнд-Аюуш нартай хамтран Монросцветмет ХХК-ийн Зэрэгцээ алтны үйлдвэрийн драг Туул голын онцгой хамгаалалтын бүсэд буюу голоос 50 метрийн дотор ажиллаж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийв. Драг Туул голоос 50 метрийн доторх зайд ажиллаж байлаа. Драг шөнийн 24 цагаас 4 цаг хүртэл бүрэн хүч чадлаараа ажиллаж бусад цаг удаан горимоор ажилладаг ажээ. Туул голын эргийг тулган драгийн шөнө ажиллах замыг бэлджээ.

Гэрэл зургуудыг дор үзнэ үү.

Зэрэгцээ алтны үйлдвэрийн драг нь Туул голын эргийг тулган тавьсан 5 давхар хөшөө мэт харагдана. Гэвч удаан горимоор хүмүүст анзаарагдалгүй, сэмээрхэн, хууль зөрчин ажиллаж байгаа нь тэр ажээ.

2017 оны 7 дугаар сарын 3-өдөр Хөвсгөл Далайн Эзэд хөдөлгөөн, Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ ТББ-ууд, ETV HD телевизийн сэтгүүлч, зураглаач нар Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргал, Байгаль хамгаалагч Цэнд-Аюуш нартай хамтран Эко алтан заамар ХХК Туул гол руу хайрга угаасан бохир усаа шууд асгаж байна гэсэн гомдлын дагуу шалгалт хийв.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: