2017.08.02. 17 аж ахуй нэгжийн олборлолтыг түр зогсоожээ   Leave a comment

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайрга олборлогчид цөөнгүй. Олны нэрлэж заншсанаар карьер ажиллуулж элс хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан удирдамжийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын албатай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтанд 67 аж ахуйн нэгж хамрагдсанаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.3 дахь хэсэг, 25.6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нийтлэг зөрчилтэй байсан 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай зогсоожээ. Мөн 32 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Шалгалтаар ‘Суурь хана’ ХХК, ‘Эхдэлгэр мөрөн’ ХХК, ‘Мандах булаг’ ХХК, ‘Цоросжамбаа’ ХХК, ‘Элит гурван багана’ ХХК-иуд нь улсын байцаагчдын хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын дагуу зөрчлийг арилгаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, НБОГ-т нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Өмнөх шалгалтаар улсын байцаагчдын хамтарсан актаар үйл ажиллагааг түр зогсоосон ‘Монстрой ХХК’, ‘БТМГ’ ХХК-иуд нь олборлолтоо үргэлжлүүлж байсан тул лацдаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

  

(Эх сурвалж http://www.news.mn)

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: