2017.09.08. Малчид “Тосон Заамар шороон Заамар боллоо” хэмээн эсэргүүцэн жагсаж байна   Leave a comment

-АЛТ-2 ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ МАЛЧИД АМЬДРАХ ГАЗАРГҮЙ БОЛНО-

Тосон заамар, Алтан заамар, Шороон заамар боллоо хэмээн Төв аймгийн заамар сумын дөрвөн багийн нийт 800 гаруй малчин жагслаа. Малчин иргэд Тосон заамрыг улс 30 жил ухаж ашиглалаа. Үүний үр дүнд малчид амьдрах орчингүй болж, мал бэлчээргүй боллоо хэмээн бухимдан ийнхүү жагсаал хийхэд хүрчээ. Тэд хэлэхдээ: Алт олборлолоо гээд манай сумд бүтээн байгуулалт өнгө зассан юм ганц ч байхгүй. Харин ч амьдрах орчингүй болсон. Одоо дахин алт олборлох нэрээр төрсөн нутгийг минь бид нараас ямар ч хамааралгүй ухах гэж байна. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй гэв.
“Малчид Заамар алтны золиос биш”, “Бид эсэргүүцэж байна”, “Бид нутгаа ухуулахгүй” хэмээн уриа барьж, өөрсдөө нэгэн дуугаар “Бид нутгаа үр хүүхэддээ өвлүүлэн өгөх үүрэгтэй” хэмээн хэлж Заамрын хөндийгөөр жагсаж алхсан юм. Мөн малчид улсын албан тушаалтангуудад үгээ хүргэх зорилгоор ирэх долоо хоногт Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал хийж нутгаа авч үлдэхээр бүх талын арга хэмжээ авахаа хэлж байсан юм.
Учир нь Төв аймгийн Төмстий хоёрдугаар багийн нутаг дэвсгэрийн Түмэнгийн төрөлж хэмээх нэртэй газарт “АЛТ-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ хэмээн нийтдээ 21000 га газарт алт олборлох тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ. Тодруулбал, Түмэнгийн төрөлж хэмээх газарт 5628,5 га газар, Өвөр наймган хэмээх газарт 15541,08 га газарт ашигт малтмалын хайгуулийн зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” ХХК-нд энэ оны долдугаар сарын 27-ны өдрийн XY-020880 тоот зөвшөөрлийг олгосон байна. Гэтэл энэхүү тусгай зөвшөөрлийг Төмстий багийн нутаг Өвөр наймганы 15541,08 га газрыг хайгуулын зөвшөөрөл олгох нь малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байна хэмээн тус сумын засаг дарга зөвшөөрлийг цуцлуулах бичиг хүргүүлсэн аж.
Тус аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг нийт 91,000 га газартай бөгөөд одоогоор АЛТ-1 хөтөлбөрийн хүрээнд 15,500 га талбайг ашигт малтмалын зориулалтаар сүйтгэж шороон туйр болгожээ. Гэтэл дахин АЛТ-2 хөтөлбөр хэрэгжих нэрэн дор 21,000 га талбайг алтны хайгуулын нэрээр ашиглахаар болсон байна. Өмнөх АЛТ- хөтөлбөр хэрэгжиж удаан хугацаанд Хайлааст багийн нутаг дэсвгэрийг алт олборлосноор малчин өрхүүд шорооноос зугтан нүүдэллэсээр уулын оройд хүртэл гэрээ барьж амьдарч эхэлсэн аж. Төмстий багийн нутгийн уулын хойд хэсгээр алт олборлосон нэрээр улаан шороонд хутгасан. Харин уулын өвөр хэсгийг дахин ийм болгох гэж байгаад малчид болон нутгийн удирдлагууд энэ оны дөрвөн сараас эхлэн эсэргүүцсээр өдийг хүрчээ. Тэд АЛТ-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэн УИХ-ын өргөдлийн байнгын хороон, МУ-ын ерөнхийлөгч, тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүдэд хүртэл 1000 гаруй малчид иргэдийн гарын үсэгтэй албан бичиг хүсэлтийг илгээсэн байна. Түүнчлэн малчид өөрсдийн санаачлагаар мал болон бэлэн мөнгө хандивлан эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэмэр болгон эцсийг нь хүртэл явахаа мэдэгджээ.
Энэхүү алт олборлох тусгай зөвшөөрөл олгосон тус сумын Төстий багийн Нарийн гол, Өвөр наймганы ам, Бор толгойн нутаг дэвсгэрийг хамаран алт олборлолт явуулахаар зэхжээ. Яг энэ хэсэг газар нутаг нь Зуд болдоггүй тосон заамар, Ган болдоггүй бор булан хэмээн нутгийн иргэд ихэд бэлэгдэн машины дугуйн мөр гаргахаас хүртэл халширч хайрладаг нутаг аж. Гэтэл хайгуулалтын нэрээр үзэсгэлэнт сайхан хөндийг ухах гэж байгаад малчид амиараа ч болов хамгаална хэмээн хэлж байлаа.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

-ГАЗАР НУТГАА АМИАРАА Ч ХАМААГҮЙ ХАМГААЛЖ ҮЛДЭНЭ-

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу:

-Сайн байна уу. Танай сумын малчид газар нутгаа ухуулахгүй хэмээн жагсаж байна. Энэ талаар. Та энэ тал дээр дэмжиж ажиллаж байна шүү дээ?

-Та бүхэн ч харж байна манай сумын төмстий багийн малчид үнэхээр бухимдалтайгаар эсэргүүцэж байна. Миний хувьд засаг даргийн хувьд ард иргэдийнхээ талд зогссоор ирсэн. Малчид ард иргэдийн дэмжлэгтэйгээр манай ажил үйлс урагшилж байдаг. Нөгөө талаас өнөөдөр иргэдийн сонголтоор гарч  ирсэн хүмүүс учраас иргэд ямар бодолтой байна, юуг хүсэж байна түүний талд тууштай байна. Энэхүү газар нутаг хайгуулын лиценз олгохдоо нэг сарын 27-нд байгуулагдсан компани хайгуулын лиценз авсан байгаа юм. Ингэхдээ ашигт малтмалын газраас долоон сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий лиценз 15541 га талбайг авчихсан. Энэ өөрөө маш олон хуулийн заалт зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал багийн иргэлийн нийтийн хурлын  тогтоол, сумын иргэдийн нийтийн хурлын тогтоол, аймгийн ИТХ-ын тогтоол зэрэг гурван шатны нутгийн өөрөө удирдах шатны байгууллагийн шийдвэрийн эсрэг Засгийн газар шийдсэн байна.

-Танай сумын хувьд хичнээн малчин өрх амьдардаг вэ?

-Манай Заамар сум 5500 орчим хүн амтай. Мөн 2016 оны тооллогоор 26538 толгой мал тоологдсон байдаг. Бэлчээрийн хувьд даац нийтдээ 3-4 дахин хэтэрчихээд явж байгаа ийм сум юм. Тэгээд өнөөдөр уул уурхайн хайгуулын чиглэлээр нийтдээ 120 гаруй лиценз байдаг. Үүний нийтдээ 50 гаруй мянган га газар хамаарагдаж байгаа хэмээн үзэх юм бол өнөөдөр 15 мянга нэмэгдэж байна гэдэг нь малчин амьдар нөхцөлгүй болно гэсэн үг. Мөн манайх газар тариалан, мал аж ахуй, уул уурхай хосолсон онцлогтой нутаг юм. Өнөөдөр мал нь багтахгүй байна, бэлчээр нь хүрэлцэхгүй байна, га газраас ургац хураалт буурсан үзүүлэлттэй байна. Одоогоор байдал маш хүнд байна. ийм нөхцөл байдалд яаж энгийн иргэд тайван амьдрах билээ. Иймээс л бид дуу нэгтэй газар нутгаа авч үлдэх зорилгоор жагсаж байна.

Төв аймгийн Заамар сумын Тосон багийн малчин С.Эрдэнэцогт

-Заамарчууд өөрсдийн төрж өссөн газарт нутагт ямар эрх мэдэлгүй, амьдрах боломжгүй болсон байдлыг бид эсэргүүцэж байна. Бид өөрсдөө энэ газар шороог ямар сайхан байдлаар нь өвөг дээдсээсээ авч үлдсэн билээ. Харин одоо эргээд унаган байгалаар нь үр хүүхэддээ үлдэхийн төлөө тэмцэж байна.

-Та бүхэн газар нутгаа авч үлдэж чадна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Өнөөдрийн жагсаалд Заамар сумын дөрвөн багийн малчид бүгд хамрагдаж байна. Би өмнө малчид ингэж жагсаж үзэл бодлоо илэрхийлж байхыг хараагүй юм. Манай нутагт алт олборлох тусгай зөвшөөрөл дээрээс олгодог. Хэзээ ч бид нараас асууж байгаагүй. Энэ дээрээ шууд зөвшөөрөөд байгаа нь их буруу. Аймаг сумын журмыг эсэргүүцээд дээрээс шийдвэр гаргаад байгаа нь маш буруу шүү дээ. Тэд бид нарыг ямар нөхцөл байдалтай амьдрахыг огтоосоо бодохгүй байна шүү дээ. Тийм учраас л бид ийнхүү жагсаж үзэл бодлоо илэрхийлж байна. Цаашид ч бид газар нутгаа авч үлдэхийн тулд олон зүйл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүндээ ч итгэлтэй байна. Зогсолтгүй тэмцэнэ. Газар нутгаа амиараа ч хамаагүй хамгаалж үлдэнэ гэсэн бодолтой байна.

У.УРАНЦЭЦЭГ

(Мэдээ.мн сайтаас авав)

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: