2017.09. Заамарчууд “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хайгуулын лиценз олгож байгааг эсэргүүцлээ   Leave a comment

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна.

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн энэ сарын 7-нд нутагтаа  жагссан юм. Төмстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ.

Үүнтэй холбогдуулан тус Ажлын хэсэгт томилогдсон төлөөлөгчид болон Заамарын малчид, ард иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж нутгийнхаа төлөө эцсийг нь хүртэл тууштай тэмцэхээ мэдэгдлээ.

ЗААМАР СУМЫН ТӨМСТИЙ БАГ ХУРАЛДАЖ ШИНЭЭР ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХЫГ ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАСАН

ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Монгол Улсын Засгийн газар Алт хөтөлбөр баталсантай холбогдуулж 2017 оны гуравдугаар сард “Заамар суманд шинээр хайгуулын лиценз олгохыг дэмжих эсэх саналаа ирүүлнэ үү” гэсэн талаар албан тоот ирсэн.

Үүнтэй холбогдуулж Заамар сумын Төмстий баг хуралдаж энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн энэ асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шинээр лиценз олгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Заамар сумын өнөөгийн бодит байдал бол хойд хэсгээрээ уул уурхайн бүс, зүүн талаараа газар тариалангийн бүс, дунд хэсгээрээ уулархаг бүс, зөвхөн өвөр тал нь л малчдын бэлчээр болж байгаа юм.

Малчид маань ингэж шахагдаж амьдарч байна. Заамар сум 260,000 гаруй малтай, 700-аад малчин айл өрхтэй. Тиймээс өвөр талд лиценз олгохыг бид эсэргүүцэж байна. Тууштай тэмцэх болно” гэв.

Хэвлэлийн бага хурлын АУДИО бичлэг сонсох

 

УХСАН НҮХ, ОВООЛСОН ШОРООНООС ЗУГТСАН МАЛЧИД МАЛ БЭЛЧИХ БАЙТУГАЙ НҮҮДЭЛ СЭЛГЭХ ГАЗАРГҮЙ БОЛЖ БАЙНА

Заамар сумын ахмад настан Н.Гантөмөр “Манай нутаг малын бэлчээрийн сайхан нутаг байсан. Хужир, өвс, ус тэгширсэн ийм газар маш ховор. Манай Заамар нутаг бол тийм нутаг.

Бид Монгол Улсын иргэд, бид энэ засаг төрийн чинь хаанаас нь гарсан ард түмэн юм бэ.

Бидэнд энэ үлдсэн хавчигдмал газар нутагтаа мал сүргээ маллаж амьдрах боломжийг бидэнд олгооч ээ. Энэ талбай чинь бидний өвөлжөө, хаваржаа бэлчээрийн бүс нутаг юм.

Ажлын хэсэг байгуулаад бодит байдал дээр нь очоод үзчихээд шийдвэр гаргаач ээ. Ухсан нүх, овоолсон шорооноос зугтсан малчид мал бэлчих байтугай нүүдэл сэлгэх газаргүй болж байна.

Төр засаг гэж байдаг бол жирийн малчин биднийг малаа маллаж амар тайван амьдрах нөхцөл байдлыг минь олгож өгнө үү” гэв.

Малчид сум орон нутгийн нөхцөл байдал болон цаашид бэлчээр болон байгаль орчны байдал улам муудаж буйг харсаар байж дахин энэхүү хөтөлбөрийг баталсныг эсэргүүцэж,  цаашид цуцлуулах хүртэл тэмцэнэ гэдгээ үүгээр илэрхийлж БОАЖЯ, АМГТГ-т албан тоот бичгээ хүргүүлнэ гэдгээ мөн энэ үеэр онцолсон юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: