Author Archive

2017.08. «Байгаль орчны ажиглалт». №01   Leave a comment

Advertisements

2017.08. Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн ганц рашаан ширгэж үгүй болжээ   Leave a comment

Read the rest of this entry »

2017.08.21. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 63 аж ахуй нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн 33 аж ахуйн, нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгов   Leave a comment

Read the rest of this entry »

2017.08.14. Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон карьерууд   Leave a comment

Хан-Уул дүүргийн 13-р хороонд уул уул уурхайн компаниуд карьертаа усыг замбараагүй ашиглаж энд тэнд нуур цөөрөм үүсгээд хаалт хамгаалалтгүй орхисноос болж мал унаж үхэж байгаа ба сүүлдээ үхсэн малын сэгээр хооллодог ноход олширч хүмүүс рүү дайрах явдал гарч байна.

Үргэлжлэлийг дор үзнэ үү

Read the rest of this entry »

2017.08.03. Туул голын урсгалыг боож гольдролыг өөрчлөн алт олборлох үйл ажиллагаа явуулж байна.   Leave a comment

“Монросцветмет”-ийн “Шижир алт” хэмээх охин компани Төв аймгийн заамар суман дахь Туул голын урсгалыг боож гольдролыг өөрчлөн урсгаад хөвөгч драгийг гол дотор оруулан алтны шороо угааж алт олборлох үйл ажиллагаа явуулсаар байна. 7 сарын 23-наас эхлэн ихэвчлэн шөнийн цагаар идэвхитэй ажиллаж өдөр сул зогсож байгаа юм шиг харагдах байдлаар ажлаа явуулсаар байгаа юм. БОАЖЯ, Туул голын сав газар зэрэг газруудыг үл тоомсорлон голоор техникүүдээ зөөж нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл авсан хэдий ч дур зоргоороо ямар ч зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсаар байна. Заамар сумын залуусын Мөнх ногоон хас ТББ-ын зүгээс МХЕГ-т албан бичиг явуулсан хариу хараахан ирээгүй байгаа аж.Нутаг орноо хамгаалах гэсэн залуус болон сумын удирдлага байгаль орчны байцаагч нар тэмцээд дийлэхгүй байгаа талаараа учирлаж олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэн юм.

 

Read the rest of this entry »

2017.08.02. 17 аж ахуй нэгжийн олборлолтыг түр зогсоожээ   Leave a comment

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайрга олборлогчид цөөнгүй. Олны нэрлэж заншсанаар карьер ажиллуулж элс хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан удирдамжийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын албатай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтанд 67 аж ахуйн нэгж хамрагдсанаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.3 дахь хэсэг, 25.6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нийтлэг зөрчилтэй байсан 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай зогсоожээ. Мөн 32 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Шалгалтаар ‘Суурь хана’ ХХК, ‘Эхдэлгэр мөрөн’ ХХК, ‘Мандах булаг’ ХХК, ‘Цоросжамбаа’ ХХК, ‘Элит гурван багана’ ХХК-иуд нь улсын байцаагчдын хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын дагуу зөрчлийг арилгаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, НБОГ-т нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Өмнөх шалгалтаар улсын байцаагчдын хамтарсан актаар үйл ажиллагааг түр зогсоосон ‘Монстрой ХХК’, ‘БТМГ’ ХХК-иуд нь олборлолтоо үргэлжлүүлж байсан тул лацдаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

  

(Эх сурвалж http://www.news.mn)

2017.07.28. Нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлохгүй байхыг анхааруулав   Leave a comment

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хандан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах албан даалгаврыг хүргүүлсэн байна.

Сүүлийн үед уул уурхайн салбарт нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа газар авсан аж. Ингэхдээ хуулиа давсан шийдвэрийг орон нутгийн Иргэдийн хурлаас гаргаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг энэхүү албан бичигт онцгойлон дурдаж өгчээ.