2017.05.30. Төв аймгийн ИТХ-ын тогтоол. Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд шинэчлэн авах тухай   Leave a comment

Read the rest of this entry »

2017.06. Хайрга хотруу оруулахгүй гэсэн захирамж шийдвэр гарсан ч олборлолт зогсохгүй болохоор хулгайн тээвэр тасрахгүй юм   Leave a comment

Үргэлжлэлийг дор үзнэ үү

Read the rest of this entry »

2017.04. Ус арвижуулах төслүүд хэзээ хөрсөн дээр буух вэ?   Leave a comment

Б.Энхзаяа

Түрүүч нь Улаанбаатар усгүй болохын цагт

Усны менежментийн талаар манай төр засгийн байгууллагууд учиргүй их ярьдаг. Жил бүр хэрэгжүүлдэг, түүндээулсын төсвийг зарцуулдаг менежмент гэгчийн үр шимээр ус арвижиж, нэмэгдсэн гэж та дуулсан уу. Усны менежмент гэх нэрийн дор маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа гадаадын өндөр санхүүжилттэй хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн. Одоо ч хэрэгжүүлж байгаа нь бий. Тэдгээрийн үр шим хаана байна вэ. Үнэндээ болгоно, бүтээнэ гэсэн сайхан лоозонтой төсөл хөтөлбөрүүдийн цаана мөнгө угаах, ашиг хүртэх гол ажил явагддагийг усны салбарын томоохон эрдэмтэд онцолж байна. Нэг төсөл хэрэгжлээ гэхэд түүний зөвхөн 10 хувь ньзорилгодоо хүрдэг, үлдсэн нь хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч талдаа хуваагдан ашиг болж очдог бичигдээгүй хуультай гэнэ.

​​​​

Усны бодлого манай улсад ямар байгаа талаар Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх нэгэн илтгэлдээ “Манай улсын  хэмжээнд газар доорх усны нөөцийн байгалийн болон ашиглалтыг  хянах мониторинг байхгүй  байгаа нь нөөцийн бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдолтын талаар дорвитой дүгнэлт хийж цаашдын чиг, хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Байгалийн  усны нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон  ус дутагдалтай  бүс  нутагт  хэрхэн  хуваарилах, томоохон  уул  уурхайн үйлдвэрлэлд  нөөц  хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд  тулгуурлан  ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж  байна. Газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч, түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд  томоохон  өөрчлөлт  хийх цаг  болсон” гэсэн байна. Түүнтэй ижил байр суурьтай олон хүн энэ салбарт байгаа нь нууц биш.

Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангаж буй Туул гол. Туул голын Монгол орны нутаг дэвсгэрийн 3.19 хувийг эзэлдэг хэрнээ нийт хүн амын 50 хувийг эзэлсэн ачаалалтай сав газар юм. Туул голтой холбоотой түмэн олон төсөл, хөтөлбөр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Гэвч урсац нь нэмэгдэж, бохирдол ньбагассан зүйл үгүй. Үүний тод жишээ гэхэд одоогоос гурван жилийн өмнө нэгэн компани Туул голын урсацыг нэмэгдүүлэх хэдэн тэрбумын төсөл хэрэгжүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голын эхэн орчимд уулынжалганд хэд, хэдэг худаг гаргасан байдаг. Гэвч тэрхүү худаг нь ажиллаад Туул голын урсацыг нэмэгдүүлэх битгийхэл хэдэн тэрбумын үнэтэй хөрөнгө уулын жалганд үр ашиггүй хэвтэж байна. Үүнийг хянаж шалгаж, үр дүнгийг ньнэхэж, хариуцлага тооцох хүн өнөөдөр хүртэл үгүй. Ийм л маягаар монголчууд байгалийн баялагтайгаа харьцсаар эцэст нь усны хомсдолд орох эрсдэл тулгараад байна.

Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийг нэмнэ гээд бас л томоохон санхүүжилттэй төслөөр 10 гаруй худаг гаргаад эдүгээ тэр нь бас л ажиллагаагүй хог болж хэвтэж байгаа тохиолдол байна. Үүнийг усны чиглэлийн төрийн томоохон байгууллага гүйцэтгэсэн юм билээ. Гэвч төрийн байгууллагын тайлан тооцоонд хийсэн бүтээсэн, үр дүнахиц гарсан гэж ирээд л том, том ярьсан дарга даамлууд олон байна. Харин газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг байгаль өөрөө тод томруунаар харуулаад өгч байна.

2017.04. Улаанбаатар усгүй болохын цагт   Leave a comment

Б.Энхзаяа

Ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү. Хэрэв усгүй бол хүний биед ямар өөрчлөлт орох бол. Хүн шингэнээ нэг хувь алдахад л цангана. Хоёр хувь алдвал бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувиар алдана. Шингэн алдалт нэмэгдэж зургаан хувьд хүрвэл нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болно. Хэрэв 10 хувь хүрвэл биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлдэг. Харин та амьдралдаа хараахан ийм зүйлтэй тулгараагүй байна уу. Ирээдүйд ч нүүр тулахгүйгэдэгт эргэлздэггүй биз. Тийм ээ, бүхий л монголчууд энэ тухай санадаг ч үгүй.

АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гурван цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Алтанта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаад байгаа бөгөөд Орме хот аль хэдийнэ дусал ч усгүй болжээ. Усыг одоо машинаар л зөөж түгээж байна. Ус 09:00-13:00 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж, хүмүүсусанд орохоор дугаарладаг. Угаалгын машинууд хүнгэнэж, гэрийн эзэгтэй нар аяга тавгаа угаана. 13:00 цагаасхойш ус тасалдаж энд тэнд цуглуулсан усаа дусал дуслаар гамнан хэрэглэнэ. Хотын захирагчийн хэлснээрхотынхон одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болжээ. Тэгвэл улаанбаатарчуудыг ч ийм ирээдүй хүлээж байна.

Үргэлжлэлийг дор үзнэ үү

Read the rest of this entry »

2017.04. Ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах уу?   Leave a comment

Б.Энхзаяа

2021 ОНД УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРНО

Дэлхий дахинаа усны хомсдлыг багасгахын тулд НҮБ-аас 2017 оныг “Хаягдал усны” хэмээн зарласан. Усны төлөөх дайн эхэлсэн энэ цаг үед хаягдал усыг дахин ашиглах уриаг дэвшүүлсэн нь энэ. Монгол орны хувьд ч усны хомсдол аль эрт нүүрлэснийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар улиг болов. Дэлхийн хэмжээнд жилд 5.5 тэрбум шоо метр ус хаягддаг бол Монгол Улс 500-600 сая шоо метр ус хэрэглэн түүнийхээ 90 гаруй хувь буюу 470 сая шоо метр бохир усыг зүгээр л хөрсөнд шингээдэг тухай саяхан болж өнгөрсөн “Дэлхийн усны өдөр”-өөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцуулав.

Үнэндээ монголчууд усны үнэ цэнийг мэддэггүй ард түмэн. Хилийн чанадад усны төлөө улс үндэстэн хэрхэн дайтаж, мөхөж байгаа нь бидэнд зүгээр л сансрын явдал. Тийм ч учраас гэрийнхээ хаяагаар, хойд жалганд, уулын хормойг ороосон гол, мөрөн мөнхийн юм шиг сэтгэж дээр дооргүй, эрхтэн дархтангүй чандмань эрдэнэ болсон усаа зүй зохисгүй хэрэглэхийг зөвшөөрдөг болжээ. Бидний хэрэглэж буй усны эх үүсвэр гүний болон гадаргынх. Тэгвэл усны нийт нөөцийнхоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 хувийг хангадаг судалгааг Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх танилцуулж байв. Харин үлдсэн 20 хувьнь гадаргын усыг ашигладаг. Тэр дундаа уул уурхайн салбарт гэхэд жилд 100 гаруй сая шоо метр ус хэрэглэгддэг гэж байна. Энэ нь Монгол Улсын усны жилийн хэрэглээний тав хуваасны нэгхувь гэсэн үг. Гэтэл уул уурхайнхны усны төлбөрт өгч буй хэмжээ нь тэнгэр газар шиг ялгасан хууль тогтоомжтой. Энэ мэтчилэн чандмань эрдэнэ болсонусаа хайр гамгүй хэрэглэж, түүнээс олохашгаа ч бүрэн авч чадахгүй жил аргацаасаар усны салбарт маш том асуудал бугших болсныг хүн бүр сануулах болов. Усны нөөцийн нарийвчилсан судалгаанаас эхлээд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх бодлого байгаа онохоо больсон гэдэг. Үүний гороор бид 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орох прогнозыг БОАЖЯ-наас гаргажээ. Ялангуяа Улаанбаатар болон говийн бүсэд усны нөөцийн хомсдол маш хурдтай үргэлжилж байгааг мэргэжлийнхэн тогтоосон байна.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Read the rest of this entry »

2016.10. Туулын усаар Заамар дахь компаниуд алтаа угааж байна   Leave a comment

Африкийн улсууд шиг тун удалгүй Монголчууд усаа худалдаж авдаг болох нь. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын малчдын дүр зураг үүнийг харуулж байна. Алтны шороон ордоороо тэргүүлэгч Тосон Заамар шороон Заамар болжээ. 20 гаруй жил алт олборлосноос болж ирээдүй хойч үедээ нутаг нугаа онгон дагшинаар нь үлдээх боломж өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тун хэцүү санагдана. Туул гол Заамрын хөндийгөөр 300 км үргэлжлэн урсдаг. Энэ л голоосоо үеийн үед нутгийн ард түмэн хүн малгүй ундаалж байгалынхаа сайхнаар бахархаж өвөлдөө өнтэй сайхан өвөлжиж ирсэн түүхтэй. Гэвч өнөөдөр алтны гол уурхай болсон Хайлааст багын малчид Туулынхаа усыг уух аргагүй болж ундны усаа 5-10 км зайтай газраас зөөж олон хоног хадгалсан ус хэрэглэж байна. Мөн малаа бэлчээх газар нутаггүй болж уулын оройг бараадан нүүдэллэж явна. Тэдэнд өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газар үгүй. Мал нь алтны уурхайнуудын ухаж овоолсон шороотой өвс идэж зарим нь үхэж эхэлжээ. Түүнчлэн хүүхэд багачууд нь шороо тоосны харшилтай болж 10 хүүхэд тутмын 7 нь өвчилж байна. Уул овоо шиг овоолсон шороонд хүн амьтан дарагдаж хиймэл нуур, ухсан нүх уруу мал амьтан унаж амь насаа алдсан тохиолдол олон гарчээ. Алт муу мөртэй, арван тамтай гэж өвгөд дээдсийн хэлсэн хэлц үг бий. Энэ үг энэ газарт биелэлээ олж ёстой нөгөө Саран дээрхи амьдрал энд л бий болжээ гэхэд хилсдэхгүй болжээ. “ Хатан Туулаа хамтдаа хамгаалцгаая” уриатай “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “ Ил тод байдал сан”, “ Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ -уудын сэтгүүлчид, судлаачид хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд / 10.07,08/ Төв аймгийн Заамар сум, Хайлааст багт ажилласан. Тус сумынхан 20 гаруй жил алт олборлогч компаниуд, байгаль орчинд ээлгүй төр засгийн бодлого шийдвэрийн эсрэг тэмцсээр ирсэн. Өнөөдөр энд байгаль орчин сүйдэж, Туул голын урсгал тасарч бохирдол дээд цэгтээ хүрч хүн амьтанд сөрөгөөр нөлөөлж буй нь олон баримтаар нотлогдож байна. Алтны компаниуд Туул голын урсгалыг өөрчилж ямар ч хяналтгүйгээр гүний усаар хиймэл нуур үүсгэн алтаа угааж байгаа зэрэг хууль зөрчсөн олон үйлдлүүдийг газар дээрээс нь сурвалжиллаа. Энд алтны 22 компани түүнийг дагасан 170 жижиг уурхай үйл ажиллагаа явуулж байна.

Монгол- Орос-Цветментийн охин компани болох “ Зэрэгцээ” гүний усаар алтаа угааж Туул голыг бохирдуулж байна

Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Туул голоос гүний ус татаж байгаа нь.

Монгол- Орос-Цветментийн “ Зэрэгцээ” хэмээх охин компани Туулын гүнээс бүдүүн төмөр хоолойгоор цэвэр ус татаж хиймэл нуур үүсгэн алт олборлож байна. Гэвч тус компани усны үнэлгээгээ нэг ч удаа хийлгээгүй. Түүнчлэн ус ашиглах гэрээгүйгээр гүний усыг их хэмжээгээр дур мэдэн ашиглаж байгаа ноцтой зөрчлийг орон нутаг дахь байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийж буй “ Мөнх ногоон хас” ТББ-ынхан илрүүлсэн байв. “Зэрэгцээ” компани ус ашигласаны төлбөрөө 2014,2015 онуудад нэг ч удаа төлөөгүйг орон нутгийн татварын мэдээнээс харагдаж байв. Энэ бүгдэд хяналт тавих үүрэгтэй Байгаль орчны байцаагч, даамал нь бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж зугтсан билээ. Зэрэгцээ шиг олон компани гүний усаар алтаа угааж бохирдсон усаа цэвэршүүлэхгүйгээр Туулд шууд цутгаж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.

“Драг” буюу алт олборлогч

Алт олборлож буй Драг.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Read the rest of this entry »

2016.10. Заамарт зайдалсан алтны компаниудын замбараагүй аяглал… (ETV-ийн “Өнгө төрх” нэвтрүүлэг)   Leave a comment

2016.09. Иргэд Бөхөгийн голын хайрганы бүх тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна   Leave a comment

Нутгийн иргэдийн шаардаж байгаа төмөр зам энэ байна. Туул голын хойгуур, хамгаалалтын бүсийн гадуур тавиастай, бараг эвдрээгүй. Түүнийг 1960-аад онд зөвлөлтийн барилгын трест (СОТ )-ийнхэн барьж нийслэлийн бүтээн байгуулалтанд шаардлагатай барилгын материалыг Туул гол, байгаль орчинд хор хөнөөлгүйгээр уулнаас олборлон тээвэрлэж байжээ. Тэгвэл өнөөдөр энэ олон компани нийлээд сэргээж ашиглахад болохгүй гэх газаргүй.

2016 оны 9-р сар. Бөхөгийн голын байдал   Leave a comment

Өнөөдөр Бөхөгийн голын ерөнхий дүр зураг ийм байна. Шувуун фабрикийн дээхнэ талд ↓

????????????????????????????????????

????????????????????????????????????

Нутгийн иргэдийн дурсамжинд төдийгүй усны тооллогын дүн мэдээ, нутаг орны танилцуулгад Хатан Туул руу урд зүгээс цутган тэжээдэг Бөхөг гэж яах аргагүй гол тэмдэглэгдсэн байдаг. Жижиг горхи биш, гол! Харин өнөөдөр иймэрхүү шуудуу үлдэж хоцорчээ. Шалтгааныг ихэнх хүмүүс дайрга олборлолтоос болсон гэх, бас нэг иргэн хэлэхдээ, голын эхэнд 8000 чацарганы модтой аж ахуйтан тэдгээрээ услахын тулд усыг боосных гэв.↓

????????????????????????????????????

????????????????????????????????????

Бөхөгийн голын олборлоод дууссан зарим компани нөхөн сэргээлт хийсэн нь гэнэ. Үгүй байлгүй дээ ↓p1410511

Бөхөгийн голын хоёр талаар, заримдаа дээгүүр нь дамнуулан ухаж төнхөж байгаа компаниудас нэр усаа бичсэн компани ганц ч алга. Ганц байсан самбар бол энэ.

????????????????????????????????????

Бөхөгийн гол дээр төвхнөсөн энэ компани бас л нэрээ бичсэнгүй. Уг нь “Боржигоны тал” гэдэг. 2013 онд арав орчим ажилчдынхаа ундны усны зориулалтаар худаг гаргах зөвшөөрлийг Төв аймгийн Байгаль орчны газраас авсан хэрнээ тэр худгийнхаа усыг асар их хэмжээгээр үйлдвэрлэлд ашиглаж хайрга угаах гэрээг Туул голын сав газрын захиргаатай байгуулж чадсан нь гайхалтай. Уул уурхайн компаниуд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй гүний усаар туйлж өгч буйгийн нэг жишээ энэ байна ↓

img_20160914_163531_panorama img_20160914_171930_panorama p1410524

2016.04.24. Том оврын автомашинаар хайрга, дайрга тээвэрлэснээс болж байгаль орчин бохирдож иргэдийн эрүүл мэнд хохирч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? (Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь нарын ярилцлага)   Leave a comment

2014.10. Бохир усанд Туул гол бохирдсоор байх уу   Leave a comment

Бохир ус буюу шингэн хаягдал гэдэг нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчилсөн усыг хэлнэ. Бохирдлыг химийн найрлагаар нь эрдэслэг ба органик гаралтай гэж ялгадаг. Эрдэслэг бохирдол нь элс, эрдэсийн давсны хүчил, шүлтийн уусмал, эрдэсийн тос гэх мэтийг агуулдаг бол органик бохирдол нь ургамал болон амьтны гаралтай бохирдлыг агуулна. Ургамлын гаралтай бохирдлын үндсэн элемент нь нүүрстөрөгч харин амьтны гаралтай бохирдлынх азот байдаг. Органик бохирдол нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус гэдэг нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус байдаг бол саарал ус гэдэг нь гар нүүр, хувцас, гал тогооны сав суулга угаасны дараа болон усанд орсны дараах усыг хэлнэ. Ахуйн бохир усны 30% орчмыг хар ус эзэлдэг бөгөөд энэ нь фосфор, азот, төрөл бүрийн нянгийн бохирдлыг ихээр агуулдаг тул түүнийг зайлшгүй цэвэрлэж халдваргүйжүүлэх шаардлагатай байдаг.

Бохир усыг бохирдолтын зэрэг, төрөл, бохир усны зарцуулалтаас хамааруулан цэвэрлэгээний механик, физик-хими, органик, биологи, гүн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх  цэвэрлэгээ хийгдсэний дараа байгальд болон гадаргын усанд нийлүүлэх ёстой.

Read the rest of this entry »

2014.10. Хотын “аргал” ба нянгаар бохирдсон нийслэл   Leave a comment

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувьцэвэрлэн Туул голд нийлүүлдэг ба ачааллаа дийлэхээ болиод удаж байна. 1990 оны эхээр хийгдсэн Испанийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол техник, технологийн  шинэчлэлтэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй өдий хүрлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний технологийн хоцрогдол, хотын аргал /лаг/-аа боловсруулахгүй ил задгай аргаар хатааж байгаа нь байгаль орчинг ихээхэн бохирдуулж  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийслэлчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Сүүлийн жилүүдэд бохир ус цэвэрлэх байгууламжуудийн зураг төсөв, шинээр ашиглалтанд оруулж буй байгууламжууд нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах техинологи   бүхий тоног төхөөрөмжтэй байна гэсэн заалт огт хэрэгжихгүй байгааг Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, хотын удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж мэргэжлийн хүний хувьд би үзэж байгаа юм.

Саяхан зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр Бээжин хотын удирдлагууд  “Улаанбаатар хот агаарын бохирдлоороо манайхтай ойролцоо тул энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Бээжин хот нь хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цэвэрлэсэн бохир усыг эргэн ашиглах эх ундарга, хотын аргал болох лагийг  эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон ногоон эко бодлогыг хэрэгжүүлж байна.  Харин манай улс, Нийслэл  хотынхоо  бохир усыг цэвэрлэх, лаг боловсруулах техинологийн хувьд  хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорч байна.

Read the rest of this entry »

2014.08.12. Туулын бохирдол та бидний амьдралд   Leave a comment

2014.07. Уул уурхай юу мал аж ахуй, газар тариалан уу?   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын бохирдлын мэдээллийг ил болгох загвар төслийг хэрэгжүүлж буй юм. Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэгийг сонгосны нэг нь Шувуун фабрикийн орчим юм. Төслийн баг 2014 оны 7 дугаар сард уг хэсэгт ажиллаж, Туул гол болон түүний орчмын байгаль орчны бохирдолтой газар нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон нь нийт 5672 га нутаг дэвсгэртэй. Албан ёсны бүртгэлээр 4125 хүн амтай. Иргэдийн гол амжиргаа нь гахай, тахианы аж ахуй, төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны тариалан юм байна. Мөн мал бүхий иргэд сүү, цагаан идээ борлуулж амжиргаагаа залгуулдаг ажээ. Энэхүү хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зэрэгцээ барилгын материалын түүхий эд олборлодог карьерууд тус тосгонд олноор бий болсон нь оршин суугчдын эрүүл орчинд амар тайван амьдрах эрхийг зөрчих болжээ.

Төслийн баг Туул тосгоны хүн эмнэлгийн Хүүхдийн эмч М.Дариймаатай уулзаж ярилцах үеэр иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг ярьсан юм. Карьерын том машинууд хүссэн газраа зам гарган зорчсоноор их хэмжээний нарийн ширхэгтэй тоос босдог гэнэ. Ингэснээр Туул тосгоны ахмад настан, бага насныхан уг бохирдолд хамгийн их өртөж, тоосны харшил, астмаар өвчлөх нь нэмэгдэх болсон гэнэ.

Айл бүхэн хашаандаа тахиа, гахайны аж ахуй эрхэлж буй нь мөн л иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Сангаснаас ялгарах амиакын үнэр нутгийн иргэдийг харшилтай болоход нөлөөлж буй тухай хүн эмнэлгийн эмч хэлсэн юм.  Мөн сангасыг хаях хогийн цэг нь тосгоны төвдөө байдаг нь иргэддээ хүндрэлтэй байдаг гэнэ. Зурагт байгаачлан хур хог 7 байсны 2-ыг нь устгаж, одоо 5 үлдээд байгаа ажээ.

Read the rest of this entry »

2014.07. Туул голын голдиролыг өөрчилжээ (Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг)   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэг сонгосны нэг нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Энд алтны уурхайнууд замбараагүй үйл ажиллагаа явуулж, Туул голын голдирол нь ч мэдэгдэхгүй болжээ. Доорх зургаас үзвэл голын салааг хайргаар боосон байж магадгүй байна.

Энд алтны уурхайнуудын газрын хэмжээ улам нэмэгдэж, малчид амьдрах газар нь улам хорогдох болжээ.  Хайлааст багийн Өлийн давааны малчид энэ булагт малаа усалдаг. Гэтэл алтны уурхайн газрын бүсэд орсон тул булагтаа хүрч чадахаа больжээ. Мөн булгийн эхэнд шороо буулгаж, уг булгийг ширгээх аюултай байдалд хүргэсэн байна. Энэ бол мэдээж Туул голыг тэтгэдэг цөөн булгийн нэг юм.

2014.07. Байгаль орчны бохирдолд өртсөн иргэдийн яриа   Leave a comment

2014.03. Налайхын цэвэрлэх байгууламжийн ус Туул гол руу урсдаг уу?   Leave a comment

Туул голын эхэнд байрладаг хамгийн том суурьшил бол Улаанбаатар хотын Налайх дүүрэг. Тус дүүргийн механик цэвэрлэх байгууламж 1960-1970 онд хоногт 1450 куб.м бохирыг цэвэрлэх хүчин чадалтайгаар баригджээ. Өдгөө тус дүүргийн оршин суугчдын тоо 100 мянга давж, 40 жил ажилласан цэвэрлэх байгууламж хоногт 3000 куб.м бохирыг цэвэрлэж байна.

Цэвэрлэх байгууламжаас гарсан ус 4 км урсаж Туул голтой нийлдэг ажээ.

Тус цэвэрлэх байгууламжийн машинист Д.Цэрэндулам “Цэвэрлэх байгууламж бохирыг 60-80 хувь цэвэршүүлж байггаа” гэж ярьж байлаа. Цэвэрлэх байгууламжийн хадгалах сав (танк) -ны бетонон хана цуурч, хөрс рүү бохир ус алдаж байсныг зассан гэлээ. Олон жил ашигласан болохоор дээрх бэрхшээл үе үе гардаг бололтой. Цэвэрлэх байгууламжийн ус, түүний дэргэдхэн байрлах булгийн ус нийлж энэхүү халиаг үүсгэжээ.

Хүчин чадал хүрэхээ байсан цэвэрлэх байгууламжаас гарсан ус, булгийн ус нийлээд 2 км урсахад ийм өнгөтэй байна.

Read the rest of this entry »

2014.03. Туул голын салаан дунд «Хаан жимс» амралтын газар байрладаг …   Leave a comment

“Хаан жимс” амралтын газар хүн бүхний мэдэх “Цонжин болдог” цогцолборын дэргэд, Туул голын салаан дунд байрладаг юм байна.

Энэхүү амралтын газар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх гэж ойр орчмын иргэд ярихын зэрэгцээ цахим сайтуудаар бичигдсэн байна. Тодруулбал, тэрбээр “Хаан жимс”-ийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурджээ. Анх энэ орчмын газрыг чацаргана тарих нэрийдлээр эзэмших болсон ба өдгөө чацаргана тарьж, үүний хажуугаар амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах болсон хэмээн мэдээлэгджээ.

Голын эргээс эхний дэнж хүртэлх орон зайг татам гэх бөгөөд энэ нь онцгой хамгаалалтын бүсэд багтдаг. Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг энэхүү бүс нь үер усны аюул учирч болох өндөр эрсдэлтэй юм байна.

Амралтын газрын үүдэнд байх энэхүү гүүр доогуур урсаж буй голын салаагаар тус амралтын газрын цэвэрлэх байгууламжаас гарсан ус байна.

Тус амралтын газрын жижиг цэвэрлэх байгууламж мөн энд Туул голын салаан дунд байрлаж байна.

“Хаан жимс” амралтын газрын цэвэрлэх байгууламжийн зураг.

Цэвэрлэх байгууламаас гарсан хоолой Туул голын салаа руу тонгойжээ.

Үргэлжлэлийг дор үзнэ үү

Read the rest of this entry »

2014.03. Тэрэлж орчмын амралтын газрууд …   Leave a comment

Read the rest of this entry »

2014.03. Гачууртад Туул голын яг эрэг дээр боссон хаусууд бохир усаа хааш нь зайлуулдаг вэ?   Leave a comment

Гачууртад Туул голын урсгалын эхэнд эрэг дээр иймэрхүү амины орон сууцнууд ихээр бий болжээ. Угтаа бол голын эргээс эхний дэнжийг татам хэмээх бөгөөд уг татмаас 50м хүртэл зай тусгай хамгаалалтад байдаг. Уг тусгай хамгаалалтын бүсэд айл амьдарч, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хориотой. Гэвч уг хориглолтыг давж энэхүү хауснууд өдгөө сүндэрлээд байна.

Голын эрэг дагуух эдгээр хаусанд амьдрагчид бохироо хэрхэн гадагшлуулдаг тодорхойгүй байна. Байгаль орчны байцаагч нар үүнийг хянах чадамжгүй юм байна. Тэднийг үзлэг, шалгалт хийхээр очиход эзэн нь байхгүй, эзний зөвшөөрлийг авчир гээд манаач нар нь оруулдаггүй гэнэ.

Саяхныг хүртэл энэхүү байшингийн бохирын шугам Туул руу шууд ил холбогдож, түүгээр бохир нь урсаж, голыг бохирдуулж байсныг нутгийнхан ярьж байв.

Зурагт буй бетонох хашаатай, улаан дээвэртэй хаусыг Гачууртын уугуул иргэд Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагийнх гэх юм билээ. Нутгийн иргэд иргэний өмчлөлийн 0.07 га газраа авч чадаагүй байхад Тусгай хамгаалалттай бүсэд өндөр албан тушаалтан ийнхүү төвхнөжээ.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Read the rest of this entry »