Archive for the ‘ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 13-Р ХОРОО’ Category

Иргэд Бөхөгийн голын хайрганы бүх тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна   Leave a comment

2016-04-18-tuul

Нутгийн иргэдийн шаардаж байгаа төмөр зам энэ байна. Туул голын хойгуур, хамгаалалтын бүсийн гадуур тавиастай, бараг эвдрээгүй. Түүнийг 1960-аад онд зөвлөлтийн барилгын трест (СОТ )-ийнхэн барьж нийслэлийн бүтээн байгуулалтанд шаардлагатай барилгын материалыг Туул гол, байгаль орчинд хор хөнөөлгүйгээр уулнаас олборлон тээвэрлэж байжээ. Тэгвэл өнөөдөр энэ олон компани нийлээд сэргээж ашиглахад болохгүй гэх газаргүй.

p1410541

2016 оны 9-р сар. Бөхөгийн голын байдал   Leave a comment

Өнөөдөр Бөхөгийн голын ерөнхий дүр зураг ийм байна. Шувуун фабрикийн дээхнэ талд ↓

????????????????????????????????????

????????????????????????????????????

Нутгийн иргэдийн дурсамжинд төдийгүй усны тооллогын дүн мэдээ, нутаг орны танилцуулгад Хатан Туул руу урд зүгээс цутган тэжээдэг Бөхөг гэж яах аргагүй гол тэмдэглэгдсэн байдаг. Жижиг горхи биш, гол! Харин өнөөдөр иймэрхүү шуудуу үлдэж хоцорчээ. Шалтгааныг ихэнх хүмүүс дайрга олборлолтоос болсон гэх, бас нэг иргэн хэлэхдээ, голын эхэнд 8000 чацарганы модтой аж ахуйтан тэдгээрээ услахын тулд усыг боосных гэв.↓

????????????????????????????????????

????????????????????????????????????

Бөхөгийн голын олборлоод дууссан зарим компани нөхөн сэргээлт хийсэн нь гэнэ. Үгүй байлгүй дээ ↓????????????????????????????????????p1410511

Бөхөгийн голын хоёр талаар, заримдаа дээгүүр нь дамнуулан ухаж төнхөж байгаа компаниудас нэр усаа бичсэн компани ганц ч алга. Ганц байсан самбар бол энэ.

????????????????????????????????????

Бөхөгийн гол дээр төвхнөсөн энэ компани бас л нэрээ бичсэнгүй. Уг нь “Боржигоны тал” гэдэг. 2013 онд арав орчим ажилчдынхаа ундны усны зориулалтаар худаг гаргах зөвшөөрлийг Төв аймгийн Байгаль орчны газраас авсан хэрнээ тэр худгийнхаа усыг асар их хэмжээгээр үйлдвэрлэлд ашиглаж хайрга угаах гэрээг Туул голын сав газрын захиргаатай байгуулж чадсан нь гайхалтай. Уул уурхайн компаниуд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй гүний усаар туйлж өгч буйгийн нэг жишээ энэ байна ↓

img_20160914_163531_panorama img_20160914_171930_panorama p1410524

2016.04.24. Том оврын автомашинаар хайрга, дайрга тээвэрлэснээс болж байгаль орчин бохирдож иргэдийн эрүүл мэнд хохирч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? (Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь нарын ярилцлага)   Leave a comment

2014.08.12. Туулын бохирдол та бидний амьдралд   Leave a comment