Archive for the ‘5. ТУУЛ ГОЛ: Гацуурт – Улаанбаатар – Яармаг орчмын хэсэг’ Category

2017.04. Ус арвижуулах төслүүд хэзээ хөрсөн дээр буух вэ?   Leave a comment

Б.Энхзаяа

Түрүүч нь Улаанбаатар усгүй болохын цагт

Усны менежментийн талаар манай төр засгийн байгууллагууд учиргүй их ярьдаг. Жил бүр хэрэгжүүлдэг, түүндээулсын төсвийг зарцуулдаг менежмент гэгчийн үр шимээр ус арвижиж, нэмэгдсэн гэж та дуулсан уу. Усны менежмент гэх нэрийн дор маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа гадаадын өндөр санхүүжилттэй хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн. Одоо ч хэрэгжүүлж байгаа нь бий. Тэдгээрийн үр шим хаана байна вэ. Үнэндээ болгоно, бүтээнэ гэсэн сайхан лоозонтой төсөл хөтөлбөрүүдийн цаана мөнгө угаах, ашиг хүртэх гол ажил явагддагийг усны салбарын томоохон эрдэмтэд онцолж байна. Нэг төсөл хэрэгжлээ гэхэд түүний зөвхөн 10 хувь ньзорилгодоо хүрдэг, үлдсэн нь хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч талдаа хуваагдан ашиг болж очдог бичигдээгүй хуультай гэнэ.

​​​​

Усны бодлого манай улсад ямар байгаа талаар Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх нэгэн илтгэлдээ “Манай улсын  хэмжээнд газар доорх усны нөөцийн байгалийн болон ашиглалтыг  хянах мониторинг байхгүй  байгаа нь нөөцийн бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдолтын талаар дорвитой дүгнэлт хийж цаашдын чиг, хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Байгалийн  усны нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон  ус дутагдалтай  бүс  нутагт  хэрхэн  хуваарилах, томоохон  уул  уурхайн үйлдвэрлэлд  нөөц  хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд  тулгуурлан  ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж  байна. Газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч, түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд  томоохон  өөрчлөлт  хийх цаг  болсон” гэсэн байна. Түүнтэй ижил байр суурьтай олон хүн энэ салбарт байгаа нь нууц биш.

Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангаж буй Туул гол. Туул голын Монгол орны нутаг дэвсгэрийн 3.19 хувийг эзэлдэг хэрнээ нийт хүн амын 50 хувийг эзэлсэн ачаалалтай сав газар юм. Туул голтой холбоотой түмэн олон төсөл, хөтөлбөр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Гэвч урсац нь нэмэгдэж, бохирдол ньбагассан зүйл үгүй. Үүний тод жишээ гэхэд одоогоос гурван жилийн өмнө нэгэн компани Туул голын урсацыг нэмэгдүүлэх хэдэн тэрбумын төсөл хэрэгжүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голын эхэн орчимд уулынжалганд хэд, хэдэг худаг гаргасан байдаг. Гэвч тэрхүү худаг нь ажиллаад Туул голын урсацыг нэмэгдүүлэх битгийхэл хэдэн тэрбумын үнэтэй хөрөнгө уулын жалганд үр ашиггүй хэвтэж байна. Үүнийг хянаж шалгаж, үр дүнгийг ньнэхэж, хариуцлага тооцох хүн өнөөдөр хүртэл үгүй. Ийм л маягаар монголчууд байгалийн баялагтайгаа харьцсаар эцэст нь усны хомсдолд орох эрсдэл тулгараад байна.

Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийг нэмнэ гээд бас л томоохон санхүүжилттэй төслөөр 10 гаруй худаг гаргаад эдүгээ тэр нь бас л ажиллагаагүй хог болж хэвтэж байгаа тохиолдол байна. Үүнийг усны чиглэлийн төрийн томоохон байгууллага гүйцэтгэсэн юм билээ. Гэвч төрийн байгууллагын тайлан тооцоонд хийсэн бүтээсэн, үр дүнахиц гарсан гэж ирээд л том, том ярьсан дарга даамлууд олон байна. Харин газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг байгаль өөрөө тод томруунаар харуулаад өгч байна.

Advertisements

2017.04. Улаанбаатар усгүй болохын цагт   Leave a comment

Б.Энхзаяа

Ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү. Хэрэв усгүй бол хүний биед ямар өөрчлөлт орох бол. Хүн шингэнээ нэг хувь алдахад л цангана. Хоёр хувь алдвал бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувиар алдана. Шингэн алдалт нэмэгдэж зургаан хувьд хүрвэл нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болно. Хэрэв 10 хувь хүрвэл биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлдэг. Харин та амьдралдаа хараахан ийм зүйлтэй тулгараагүй байна уу. Ирээдүйд ч нүүр тулахгүйгэдэгт эргэлздэггүй биз. Тийм ээ, бүхий л монголчууд энэ тухай санадаг ч үгүй.

АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гурван цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Алтанта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаад байгаа бөгөөд Орме хот аль хэдийнэ дусал ч усгүй болжээ. Усыг одоо машинаар л зөөж түгээж байна. Ус 09:00-13:00 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж, хүмүүсусанд орохоор дугаарладаг. Угаалгын машинууд хүнгэнэж, гэрийн эзэгтэй нар аяга тавгаа угаана. 13:00 цагаасхойш ус тасалдаж энд тэнд цуглуулсан усаа дусал дуслаар гамнан хэрэглэнэ. Хотын захирагчийн хэлснээрхотынхон одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болжээ. Тэгвэл улаанбаатарчуудыг ч ийм ирээдүй хүлээж байна.

Үргэлжлэлийг дор үзнэ үү

Read the rest of this entry »

2017.04. Ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах уу?   Leave a comment

Б.Энхзаяа

2021 ОНД УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРНО

Дэлхий дахинаа усны хомсдлыг багасгахын тулд НҮБ-аас 2017 оныг “Хаягдал усны” хэмээн зарласан. Усны төлөөх дайн эхэлсэн энэ цаг үед хаягдал усыг дахин ашиглах уриаг дэвшүүлсэн нь энэ. Монгол орны хувьд ч усны хомсдол аль эрт нүүрлэснийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар улиг болов. Дэлхийн хэмжээнд жилд 5.5 тэрбум шоо метр ус хаягддаг бол Монгол Улс 500-600 сая шоо метр ус хэрэглэн түүнийхээ 90 гаруй хувь буюу 470 сая шоо метр бохир усыг зүгээр л хөрсөнд шингээдэг тухай саяхан болж өнгөрсөн “Дэлхийн усны өдөр”-өөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцуулав.

Үнэндээ монголчууд усны үнэ цэнийг мэддэггүй ард түмэн. Хилийн чанадад усны төлөө улс үндэстэн хэрхэн дайтаж, мөхөж байгаа нь бидэнд зүгээр л сансрын явдал. Тийм ч учраас гэрийнхээ хаяагаар, хойд жалганд, уулын хормойг ороосон гол, мөрөн мөнхийн юм шиг сэтгэж дээр дооргүй, эрхтэн дархтангүй чандмань эрдэнэ болсон усаа зүй зохисгүй хэрэглэхийг зөвшөөрдөг болжээ. Бидний хэрэглэж буй усны эх үүсвэр гүний болон гадаргынх. Тэгвэл усны нийт нөөцийнхоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 хувийг хангадаг судалгааг Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх танилцуулж байв. Харин үлдсэн 20 хувьнь гадаргын усыг ашигладаг. Тэр дундаа уул уурхайн салбарт гэхэд жилд 100 гаруй сая шоо метр ус хэрэглэгддэг гэж байна. Энэ нь Монгол Улсын усны жилийн хэрэглээний тав хуваасны нэгхувь гэсэн үг. Гэтэл уул уурхайнхны усны төлбөрт өгч буй хэмжээ нь тэнгэр газар шиг ялгасан хууль тогтоомжтой. Энэ мэтчилэн чандмань эрдэнэ болсонусаа хайр гамгүй хэрэглэж, түүнээс олохашгаа ч бүрэн авч чадахгүй жил аргацаасаар усны салбарт маш том асуудал бугших болсныг хүн бүр сануулах болов. Усны нөөцийн нарийвчилсан судалгаанаас эхлээд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх бодлого байгаа онохоо больсон гэдэг. Үүний гороор бид 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орох прогнозыг БОАЖЯ-наас гаргажээ. Ялангуяа Улаанбаатар болон говийн бүсэд усны нөөцийн хомсдол маш хурдтай үргэлжилж байгааг мэргэжлийнхэн тогтоосон байна.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Read the rest of this entry »

2014.10. Хотын “аргал” ба нянгаар бохирдсон нийслэл   Leave a comment

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувьцэвэрлэн Туул голд нийлүүлдэг ба ачааллаа дийлэхээ болиод удаж байна. 1990 оны эхээр хийгдсэн Испанийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол техник, технологийн  шинэчлэлтэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй өдий хүрлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний технологийн хоцрогдол, хотын аргал /лаг/-аа боловсруулахгүй ил задгай аргаар хатааж байгаа нь байгаль орчинг ихээхэн бохирдуулж  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийслэлчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Сүүлийн жилүүдэд бохир ус цэвэрлэх байгууламжуудийн зураг төсөв, шинээр ашиглалтанд оруулж буй байгууламжууд нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах техинологи   бүхий тоног төхөөрөмжтэй байна гэсэн заалт огт хэрэгжихгүй байгааг Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, хотын удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж мэргэжлийн хүний хувьд би үзэж байгаа юм.

Саяхан зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр Бээжин хотын удирдлагууд  “Улаанбаатар хот агаарын бохирдлоороо манайхтай ойролцоо тул энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Бээжин хот нь хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цэвэрлэсэн бохир усыг эргэн ашиглах эх ундарга, хотын аргал болох лагийг  эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон ногоон эко бодлогыг хэрэгжүүлж байна.  Харин манай улс, Нийслэл  хотынхоо  бохир усыг цэвэрлэх, лаг боловсруулах техинологийн хувьд  хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорч байна.

Read the rest of this entry »

2014.03. Туул голын нийт урт 707 км. Онцгой хамгаалалтын бүс 50 метр   Leave a comment

2014.03. Туулын эрэг дээр Гольфийн талбай зөв үү, буруу юу?   Leave a comment