2016.04.24. Том оврын автомашинаар хайрга, дайрга тээвэрлэснээс болж байгаль орчин бохирдож иргэдийн эрүүл мэнд хохирч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? (Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь нарын ярилцлага)   Leave a comment

Бохир усанд Туул гол бохирдсоор байх уу   Leave a comment

н2Бохир ус буюу шингэн хаягдал гэдэг нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчилсөн усыг хэлнэ. Бохирдлыг химийн найрлагаар нь эрдэслэг ба органик гаралтай гэж ялгадаг. Эрдэслэг бохирдол нь элс, эрдэсийн давсны хүчил, шүлтийн уусмал, эрдэсийн тос гэх мэтийг агуулдаг бол органик бохирдол нь ургамал болон амьтны гаралтай бохирдлыг агуулна. Ургамлын гаралтай бохирдлын үндсэн элемент нь нүүрстөрөгч харин амьтны гаралтай бохирдлынх азот байдаг. Органик бохирдол нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус гэдэг нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус байдаг бол саарал ус гэдэг нь гар нүүр, хувцас, гал тогооны сав суулга угаасны дараа болон усанд орсны дараах усыг хэлнэ. Ахуйн бохир усны 30% орчмыг хар ус эзэлдэг бөгөөд энэ нь фосфор, азот, төрөл бүрийн нянгийн бохирдлыг ихээр агуулдаг тул түүнийг зайлшгүй цэвэрлэж халдваргүйжүүлэх шаардлагатай байдаг.

Бохир усыг бохирдолтын зэрэг, төрөл, бохир усны зарцуулалтаас хамааруулан цэвэрлэгээний механик, физик-хими, органик, биологи, гүн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх  цэвэрлэгээ хийгдсэний дараа байгальд болон гадаргын усанд нийлүүлэх ёстой.

Гэтэл Налайх дүүргийн цэвэрлэх байгууламж ажиллахгүй болоод удаж байна. Анх 1978 онд  1800м3/хоног-ийн хүчин чадалтайгаар ЗХУ-н техник технологийн тусламжтайгаар баригдаж ашиглалатанд оржээ. н3Засвар үйлчилгээ цаг хугацаанд нь хийгдээгүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, техник технологи нь хуучирч хоцрогдсоноос цэвэрлэгээ хийгдээгүй бохир усыг байгальд шууд нийлүүлж байна. Үүнээс үүдэн гарах бохир орчины өвчин үүсгэгч нян, хорхой шавьж, бичил биет хэдэн саяараа үржиж, халдварт өвчин үүсэх  нөхцөл  үүсгэн  Туул голыг бохирдуулсаар байна.

Налайх дүүрэгт 8992 өрхийн 32513 хүн оршин суудгаас орон сууцны хороололд 2194 өрх, гэр хороолд 6798 өрх амьдарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу 6000 айлын “Шинэ-Налайх” орон сууцны хорооллыг сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. 2006 онд одоогийн  Барилга, хот байгуулалтын яамнаас, Налайх дүүргийн бохир усыг хотын төв цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын  сүлжээнд холбох гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн боловч тус ажил зогсонги байдалд ороод 7 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Одоо байгаа орон сууцны бохир усаа цэвэрлэж чадахгүй атлаа шинэ хороолын бохир усыг яаж цэвэрлэх бэ гэдэг асуултанд хэн хариулт өгөх бэ ?

Манай улс нийслэлд  бохир усыг цэвэрлэх, ариутгах татуургын байгууламжийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл ямар байгааг Налайх дүүргийн жишээ тодоор  харуулж байна. Хуучин цагт улс орны хөгжлийн үзүүлэлтийг хэмжихдээ хоногт 1 хүн хэдэн литр ус хэрэглэж байгаагаар тооцдог байсан бол одоо бохир усаа ямар техник техинологоор яаж цэвэрлэж байгаа нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлох чухал үзүүлэлтийн нэг болсон гэдгийг манай удирдлагууд ойлгох цаг нь болжээ.Энэ бүхнийг харж суугаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан  нүдэн дээр чинь ийм зүйл болж байгааг мэдэж байна уу. Та бүгдэд эрх биш үүнийг уншаад нэгийг бодож тодорхой арга хэмжээ авах байх гэдэгт итгэж байна.

Цуглуулах (насосны) станцаас бохир усыг шууд байгальд нийлүүлж байгаа нь

н7

н8

н9

Бохир усанд бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд хохирсоор байна.

н11

Цэвэрлэх Байгууламжуудын Шинэ Технологийн Холбоо. З.Пүрэв

Posted 2014/10/ by budvaabyambaa in Uncategorized

Tagged with

Хотын “аргал” ба нянгаар бохирдсон нийслэл   Leave a comment

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувьцэвэрлэн Туул голд нийлүүлдэг ба ачааллаа дийлэхээ болиод удаж байна. 1990 оны эхээр хийгдсэн Испанийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол техник, технологийн  шинэчлэлтэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй өдий хүрлээ.

bohir ulaanbaatar 2Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний технологийн хоцрогдол, хотын аргал /лаг/-аа боловсруулахгүй ил задгай аргаар хатааж байгаа нь байгаль орчинг ихээхэн бохирдуулж  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийслэлчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Сүүлийн жилүүдэд бохир ус цэвэрлэх байгууламжуудийн зураг төсөв, шинээр ашиглалтанд оруулж буй байгууламжууд нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах техинологи   бүхий тоног төхөөрөмжтэй байна гэсэн заалт огт хэрэгжихгүй байгааг Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, хотын удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж мэргэжлийн хүний хувьд би үзэж байгаа юм.

Саяхан зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр Бээжин хотын удирдлагууд  “Улаанбаатар хот агаарын бохирдлоороо манайхтай ойролцоо тул энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Бээжин хот нь хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цэвэрлэсэн бохир усыг эргэн ашиглах эх ундарга, хотын аргал болох лагийг  эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон ногоон эко бодлогыг хэрэгжүүлж байна.  Харин манай улс, Нийслэл  хотынхоо  бохир усыг цэвэрлэх, лаг боловсруулах техинологийн хувьд  хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорч байна.

Нийслэлийн  төв цэвэрлэх байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламжууд болох Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн цэвэрлэх байгууламж, Налайх, Багануур дүүрэг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны цэвэрлэх байгууламж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн Дэлхийн банкны санхүүжилтээр 2012 онд ашиглалтанд орсон цэвэрлэх байгууламж, мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хэрэгжүүлсэн гэр хорооллын 20-иод дунд сургуулиудад септик систем суурилуулсан нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны “Ерөнхий шаардлага” болох MNS4943:2011 стандартыг огт хангахгүй байна.bohir ulaanbaatar

Манай улсад нэгдсэн бодлогын уялдаа холбоо залгамж чанар муу байгаагаас арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэврэлдэг. Урьдчилан цэвэрлэх байгууламж хуучнаар “Харигаа” –г хотоос нүүлгэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлтэй хамтран гаргаж газар олголт, дэд бүтцийн ажлын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн билээ. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 110 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арьс ширний үйлдвэрийн салбарт хийнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийх нь зөв гэдэгтэй санал нийлж байгаа боловч энэ хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэрүүдийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүд байгаль, экологид хортой химийн бодис ашигладаг тул хотоос гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой байв.

1,3 сая хүн амтай Нийслэл хотын бохир ус, хотын аргал, /лаг/-аас үүсэлтэй хөрс агаарын бохирдол, халдварт өвчнийг багасана гэж бодож, төлөвлөж байгаа бол цэвэрлэх байгууламжийн шинэ техник техинологи нэвтрүүлэх, хот суурин газрын ус хангамж ариутгах татуургын хуулийн дагуу барьж байгуулах нь чухал байна.

Нийслэлчүүд хотын аргалаас үүдэлтэй өвчнөөр өвчлөх аюул нүүрлэсээр  байна. Хотын аргал гэдэг нь бид бүгдийн гадагшлуулж буй өтгөнийг томьёолж буй хэллэг юм. Хүн 2,5 кг орчим ялгадасыг тээж явдаг бөгөөд хоногт дунджаар 2-3 удаа хүнд, хөнгөнөөр бие засч 600-800 грамм ялгадсыг гадагшлуулдаг байна. Хүний нэг грамм өтгөнд 10 сая  вирус, нэг сая бактер, нэг мянга гаруй шимэгчид үүрлэдэг юм байна. Эдгээр нь холер, цусан суулга, хижиг зэрэг элдэв төрлийн халдварт өвчнийг үүсгэх гол эх үүсвэр болдог. Түүнчлэн хамгийн түгээмэл халдварт өвчнүүдийн тоонд орох томуу, хомхой, улаанбурхан зэрэг нь вируснээс болж үүсдэг. Өнөөдрийн байдлаар  нийслэл хотын хөрс, агаар, усны бохирдлын нэлээд хэсгийг хотын “аргал” гэгч зүйл маань эзэлж байна.

Нийслэл хотын хүн ам 1 сая 318 мянгад хүрээд  байгаа бөгөөд, үүний 67 хувийг 16-70 насны иргэд эзэлж байна. Мөн түүнчлэн нийслэлд 188 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд бүгд ил, задгай жорлонг ашигладаг. Зуны цагт зарим жорлонгууд үерийн усанд хальж урсах нь бий. Үүнийг тооцоолон үзвэл хэр их хэмжээний вирус, нянгаар нийслэлийн хөрс, агаар бохирдон халдварт өвчний голомт бий болж байгааг уншигч Та бүхэн тунгаан бодож үзнэ үү…

Европт  1900 оны эхээр бохир ус хотын аргал /лагаа/ боловсруулж цэвэрлэж чадаагүйгээс  хот тосгоноороо халдварт өвчинд нэрвэгдэж байсан түүх бий. Энэ түүх бидэнд давтагдахаас сэргийлэх хэрэгтэй.

Цаашид цэвэрлэх байгууламжууд бохир усаа хэрхэн цэвэрлэж байгаа талаар цуврал нийтлэлүүдийг Та бүхэндээ хүргэх болно.

З.ПҮРЭВ

МОНГОЛЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО

Posted 2014/10/ by budvaabyambaa in Uncategorized

2014.08.12. Туулын бохирдол та бидний амьдралд   Leave a comment

Уул уурхай юу мал аж ахуй, газар тариалан уу?   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын бохирдлын мэдээллийг ил болгох загвар төслийг хэрэгжүүлж буй юм. Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэгийг сонгосны нэг нь Шувуун фабрикийн орчим юм. Төслийн баг 2014 оны 7 дугаар сард уг хэсэгт ажиллаж, Туул гол болон түүний орчмын байгаль орчны бохирдолтой газар нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон нь нийт 5672 га нутаг дэвсгэртэй. Албан ёсны бүртгэлээр 4125 хүн амтай. Иргэдийн гол амжиргаа нь гахай, тахианы аж ахуй, төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны тариалан юм байна. Мөн мал бүхий иргэд сүү, цагаан идээ борлуулж амжиргаагаа залгуулдаг ажээ. Энэхүү хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зэрэгцээ барилгын материалын түүхий эд олборлодог карьерууд тус тосгонд олноор бий болсон нь оршин суугчдын эрүүл орчинд амар тайван амьдрах эрхийг зөрчих болжээ.

Төслийн баг Туул тосгоны хүн эмнэлгийн Хүүхдийн эмч М.Дариймаатай уулзаж ярилцах үеэр иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг ярьсан юм. Карьерын том машинууд хүссэн газраа зам гарган зорчсоноор их хэмжээний нарийн ширхэгтэй тоос босдог гэнэ. Ингэснээр Туул тосгоны ахмад настан, бага насныхан уг бохирдолд хамгийн их өртөж, тоосны харшил, астмаар өвчлөх нь нэмэгдэх болсон гэнэ.

DSC_0012

DSC_0106

Айл бүхэн хашаандаа тахиа, гахайны аж ахуй эрхэлж буй нь мөн л иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Сангаснаас ялгарах амиакын үнэр нутгийн иргэдийг харшилтай болоход нөлөөлж буй тухай хүн эмнэлгийн эмч хэлсэн юм.  Мөн сангасыг хаях хогийн цэг нь тосгоны төвдөө байдаг нь иргэддээ хүндрэлтэй байдаг гэнэ. Зурагт байгаачлан хур хог 7 байсны 2-ыг нь устгаж, одоо 5 үлдээд байгаа ажээ.

DSC_0015 DSC_0016

Туул тосгоны оршин суугч О.Цогзолмаа хүнсний ногоо тариалдаг. Хүнсний ногооны тариалалтаа нэмэгдүүлэх зорилгоор газрын хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой. Мөн үр хүүхдүүддээ Монгол Улсын иргэнд үнэгүй өмчлүүлж буй 0.07 га газрыг нь авч өгөх хүсэлтэй. Гэтэл өдөр шөнөгүй холхих карьерын машинуудаас болж ногоогоо тарих, малаа бэлчээх боломж улам хомсдож байгаа гэнэ. “Бид энэ нутгийн уугуул иргэд байтлаа газраа ч авч чадахгүй байхад карьерынхан газар аваад байх юм” хэмээн төр засагтаа гомдож сууна.

DSC_0047

Ногооны талбайн хажуугаар торон хашаа хэрсэн нь нутгийн иргэдийг явах газаргүй болгожээ. Туул тосгоны төвд айлын хаяа дэрлэн хэрсэн ийм хашаа олон бий.

DSC_0247

Туул голын эрэг дагасан олон карьерын талаарх нэгдсэн тоо баримт Туул тосгоны ажлын албанд байхгүй. Юутай ч Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд чухал учраас эндээс хайрга олборлохоос өөр аргагүй гэдэг ойлголтыг нутгийн иргэдэд өгчээ. Мал бүхий иргэд малаа бэлчээх газаргүй болж, тоосонцроос болж амьдрах арагүй болж байгааг ярьж байна. Тэд өөр тийшээ нүүе гэвч хаана очихоо мэдэхгүй, газар олдохгүй учраас тоос амьсгалж амьдарсаар байна.

DSC_0096

Уул уурхайг дэмжих үү, газар тариалангаа зогсоох уу, мал бүхий иргэдээ яах вэ гэдэг Туул тосгоны асуудал болжээ.

DSC_0134DSC_0101

Туул голын эргээс холгүйхэн 50 м-т бургасанд карьер тулж ийнхүү загон татжээ. Малчин иргэд загон тойрч гэртээ ирэх гэж нэлээд замыг тойрч өнгөрүүлдэг, карьерын нүхэнд мал нь орж үхчих гээд маш хэцүү байдаг талаар төслийн багийнханд ярьсан. Туул тосгоны ажлын албанаас авсан мэдээгээр 78 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Харин хэчнээн карьер үйл ажиллагаа явуулж буй тухай тэд мэдэхгүй гэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж шалгалт хийж, карьеруудыг хаадаг ч 10 хоног ч хүрэлгүй эргээд л үйл ажиллагаагаа явуулдаг нь шударга бус байна гэж нутгийн иргэд шүүмжилж байна.

DSC_0121   DSC_0122 Read the rest of this entry »

Posted 2014/07/ by baigaliorchin in Uncategorized

Туул голын голдиролыг өөрчилжээ (Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг)   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэг сонгосны нэг нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Энд алтны уурхайнууд замбараагүй үйл ажиллагаа явуулж, Туул голын голдирол нь ч мэдэгдэхгүй болжээ. Доорх зургаас үзвэл голын салааг хайргаар боосон байж магадгүй байна.

Hailaast bag. Tuuliin goldirol ni medegdehgui heseg - 3Hailaast bag. Tuuliin goldirol ni medegdehgui heseg - 4  Hailaast bag. Tuuliin goldirol ni medegdehgui heseg - 2Энд алтны уурхайнуудын газрын хэмжээ улам нэмэгдэж, малчид амьдрах газар нь улам хорогдох болжээ.  Хайлааст багийн Өлийн давааны малчид энэ булагт малаа усалдаг. Гэтэл алтны уурхайн газрын бүсэд орсон тул булагтаа хүрч чадахаа больжээ. Мөн булгийн эхэнд шороо буулгаж, уг булгийг ширгээх аюултай байдалд хүргэсэн байна. Энэ бол мэдээж Туул голыг тэтгэдэг цөөн булгийн нэг юм.

Hailaast bag. Bulag - 2

Hailaast bag. Bulag - 1 Hailaast bag - 3 Hailaast bag - 1

Налайхын цэвэрлэх байгууламжийн ус Туул гол руу урсдаг уу?   Leave a comment

Туул голын эхэнд байрладаг хамгийн том суурьшил бол Улаанбаатар хотын Налайх дүүрэг. Тус дүүргийн механик цэвэрлэх байгууламж 1960-1970 онд хоногт 1450 куб.м бохирыг цэвэрлэх хүчин чадалтайгаар баригджээ. Өдгөө тус дүүргийн оршин суугчдын тоо 100 мянга давж, 40 жил ажилласан цэвэрлэх байгууламж хоногт 3000 куб.м бохирыг цэвэрлэж байна.

Цэвэрлэх байгууламжаас гарсан ус 4 км урсаж Туул голтой нийлдэг ажээ.

IMG_1039

Тус цэвэрлэх байгууламжийн машинист Д.Цэрэндулам “Цэвэрлэх байгууламж бохирыг 60-80 хувь цэвэршүүлж байггаа” гэж ярьж байлаа. Цэвэрлэх байгууламжийн хадгалах сав (танк) -ны бетонон хана цуурч, хөрс рүү бохир ус алдаж байсныг зассан гэлээ. Олон жил ашигласан болохоор дээрх бэрхшээл үе үе гардаг бололтой. Цэвэрлэх байгууламжийн ус, түүний дэргэдхэн байрлах булгийн ус нийлж энэхүү халиаг үүсгэжээ.

IMG_1038

Хүчин чадал хүрэхээ байсан цэвэрлэх байгууламжаас гарсан ус, булгийн ус нийлээд 2 км урсахад ийм өнгөтэй байна.

IMG_1043

Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжид хувийн аж ахуйн нэгжүүд ирж бохироо өгдөг гэх боловч ганцхан “Тэрэлж сүйх” гэх амралтын газар энэ машинаар хоногт 1-2 удаа бохироо авчирч өгдөг байна.

IMG_1053

Цэвэрлэх байгууламжийн орчинд айл өрх ойрхон суурьшжээ.

IMG_1052

Цэвэрлэх байгууламжийн эхний шат зураг дээрх цэнхэр хаалгатай, улаан тоосгон обьектод явагддаг. Энд торон шүүлтээр бохирыг шүүж, уг бохирыг хогийн цэг дээр аваачиж хаядаг гэнэ.

IMG_1055

“Иргэдийн байгаль орчны талаар мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь-II” төслийн хүрээнд Туул голын нөхцөл байдлын мэдээллийг цуглуулах баг энэ хүртэл ажиллалаа. Цэвэрлэх байгууламжид УСУГ-ын зөвшөөрөлтэйгээр нэвтэрч, үйл ажиллагаатай нь танилцах ёстой гэнэ.

IMG_1058

Posted 2014/03/ by baigaliorchin in Uncategorized